Гадаад мэдээ

Украин НАТО-д элсэхийг хүсэж байгаа ч гишүүд нь урихаас цааргалж байна

Украин НАТО-д элсэх нь ирээдүйн аюулгүй байдлыг батлаж өгөх зүйл гэж үзэж байгаа. Тэгвэл мягмар гарагт /2024.12.03/ НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар гишүүн орнууд Украин руу урилга явуулах асуудлаас бултжээ.

Уулзалт эхлэхээс өмнө Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха НАТО-гийн түншүүддээ захидал илгээсэн юм. Тэрхүү захидалд НАТО-д элсэх урилга илгээх нь ОХУ дайн эхлүүлэхдээ ашигласан гол аргументуудын нэг болох Украиныг НАТО-д элсэхээс сэргийлэх гэх шалтгааныг үгүйсгэнэ хэмээжээ. Хэдийгээр НАТО Украиныг гишүүн болгох зам нь эргэлт буцалтгүй гэж мэдэгдсэн ч тус холбоо урилга явуулах тов гаргаагүй байгаа юм. Дипломатуудын хэлж буйгаар бол одоогийн байдлаар НАТО-гийн 32 гишүүн Украин руу урилга илгээх тал дээр зөвшилцөлд хүрээгүй байна.

Зарим гишүүн улс АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ямар байр суурьтай байхыг харсныхаа дараа байр сууриа шийдэхээр хүлээж байгаа юм. Учир нь АНУ бол НАТО-гийн гол хүчин. Мягмар гарагт болсон уулзалтын дараа Литвийн Гадаад хэргийн сайд Габриелиус Ландсбергис сэтгүүлчдэд хэлэхдээ Украины гишүүнчлэлийн асуудлаар ахиц гараагүй гэжээ. Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавский Украин руу урилга явуулахыг зайлшгүй шаардлагатай алхам гэж улс нь үзэж байгаа хэмээсэн юм. Гэхдээ тэр “Энэ тал дээр ямар нэг тохиролцоонд хүрсэн гэж бодохгүй байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button