УЛС ТӨР

Сонголтыг хэрхэн хийв: 88.9 тэрбумын бэлэн эмнэлэг| Таван жилийн дараа босох 450-500 тэрбумын эмнэлэг

Цаасан дээр дөрвөн жил гацаж, хашаалж тогоо татахад 1 жил зарцуулах Хавдрын шинэ эмнэлгийн шав цаашид яаж өрнөх вэ

Ч.Номин сайдын Засгийн газрынхаа төсвийг "хөмөрсөн" 18.3 тэрбумыг эсэргүүцсэн иргэд "Тэр мөнгөөрөө хавдрын эмнэлэг бариач" гэсэн санал хамгийн түгээмэл, давтамжтай илэрхийлсэн байв. Энэ их утаа униар, нийгмийн стресс, өвчлөл дунд олон нийт кино ший үзэх жижиг мөнгө авч байхын оронд хавдрын эмнэлэг чухал гэдгийг бүрэн мэдэрчээ. Нийгмийн хэрэгцээ гэж энэ л дээ.

Засгийн газар ч үүнийг нь мэдэрч, "Ч.Номин сайдын ваучерын 18.3 тэрбумыг хасч, Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд 7.9 тэрбумыг суулгаж өглөө" гэсэн мессежээр шинэ төсвийн төслөө чимэв. Гэхдээ үнэндээ хавдраар ээжийгээ алдаж, олон жил ХСҮТ дээр сайн дурын төсөл хэрэгжүүлж ирсэн Л.Мөнхбаясгалан гишүүний зүтгэл байгаагүй бол энэ 7.9 тэрбум төсөлд суухгүй л байв.

Яг логикоор нь харахаар, хавдрын шинэ эмнэлэгтэй болохыг улс төрчид өнгөн дээрээ дэмждэг ч тулахаар эсрэгээрээ баахан удаашруулан уяж, бүр хорлоод байгаа ч юм шиг хачин жигтэй уяа, холбоосууд хэрэглэсэн харагддаг.

Энэ 2024 онд л гэхэд, хавдрын шинэ эмнэлэгт 10 тэрбумыг суулгасан ч ердөө 3 тэрбумаар нь ТЭЗҮ хийж, үлдсэн 7 тэрбум нь татагдаж байгаа. Ор зарцуулаагүй гэсэн үг. ТЭЗҮ-ийг муу нэрт Д.Баясгалангийн хамааралтай "Бодь пропортийз" авсан учраас л харин мөнгөө гаргаж авсан биз ээ.

Одоо энэ 7.9 тэрбумаараа мэдээж Хавдрын шинэ эмнэлэг барьчихгүй. Саяхнаас хот дэд бүтцийг нь шийдсэн газар өгөхөө мэдэгдсэн тул 2025 онд тойруулж хашаа бариад, тог цахилгаан татах, бусад зураг төслөө гүйцээх зэрэг ажлаа 7.9 тэрбумаар эмхлэх чигтэй байна.

Энэ хавдрын шинэ эмнэлэг барих агуулга бүр 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусч байв. Таван жилийн дараа гэхэд цааснаасаа жаахан салах нь ээ. гэхдээ л зураг төслийн ажлууд бий аж.

Ингээд 2025 онд газраа хашаалж, тогоо татаж байгаад цаашаа явна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы өгч буй мэдээллээр бол "Хавдар-2" төсөл 450-500 тэрбум зарцуулж, наанадаж 2028 он, цаанадаж 2030 онд хавдрын шинэ эмнэлэгтэй болох төсөөлөлтэй аж.

Санхүүжилтийг нь гадны тусламжаар босгоно гэж Л.Мөнхбаясгалан, Б.Чинбүрэн нарын хамтарсан ТББ хотын даргад амалсан талаар Х.Нямбаатар дурдсан. Тэр ямартай ч газраа шийдэв. Т.Мөнхсайхан сайд энэ эмнэлэг дээр гаднаас санхүүжилт татахаар хэд хэдэн гадны орнуудтай уулзалт хийснээ ч ил ярьж яваа. Цаашид улсын төсвөөс гаргах зардлууд дээр нь Л.Мөнхбаясгалан, Б.Чинбүрэн нар парламентад сууж буй давуу эрхээрээ хөөцөлдөөд явах дараалал харагдаж байна.

Уг үйл явц нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэлсэнчлэн "Бидний байгаа л царай л энэ юм" гэсэн үгийг санагдуулна. Энэ байгаа царайтайгаа цаашид хэдэн жил гэлдэрч байж, хавдрын шинэ эмнэлэгтэй болохыг өнгөрсөн жилүүдийн удаашралтай дүйцүүлж бодоход ч бэрх юм.

Таван жил баригдах 500 тэрбумын өртөгтэй шинэ эмнэлгээ хүлээхийн оронд 88.9 тэрбумаар зарагдах Хөгжлийн банкны барьцаан дахь бэлэн барилгаа салбар яам яагаад сонирхоогүй вэ

Одоо энэ асуултыг дээрх шинэ эмнэлгийн барилгын газар хашаалах явцтай зэрэгцүүлж тавиад асууя. ХСҮТ-ийн яг дэргэд, бэлэн баригдчихсан, одоо эмнэлгийн үйл ажиллагаа яваад жигдэрчихсэн, 11 мянган м.кв талбай бүхий 13 давхар байна.

Өвчин тэр дундаа хорт хавдар бол цаг хугацааны хүлээгдэшгүй хүчин зүйл. Монгол Улсыг шинэ хавдрын эмнэлэг барихыг хүлээгээд, иргэд нь хорт хавдраар өвчлөх нь багасаад, саарчихгүй.

Бүр 2040 он гэхэд монголын хорт хавдраар өвчлөгсөд 96 хувь өснө гэсэн айшигтай судалгаа ч гарсан. Одоогоор бид,

  • Элэгний хорт хавдраар дэлхийн 183 улсаас нэгдүгээрт
  • Ходоодны хорт хавдраар 183 улсаас нэгдүгээрт
  • Улаан хоолойн хорт хавдраар 183 улсаас хоёрдугаарт
  • Цус харвалтаар 183 улсаас гуравдугаарт тус тус орж байна.

Хорт хавдраар жилд 4-6 мянган хүн нас бардаг болоод хэдэн жилийн ард гарлаа. Гадагшаа хамаг байдгаа бариад, асар олон мянган иргэн хавдраа эмчлүүлж байна. Хавдрын хүндэрсэн шатанд орсон олон мянган иргэн ХСҮТ-ийн хуучин барилгад багтахгүй буцалсаар удав.

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкнаас зээл авч барьсан уг эмнэлгийн барилгад эдүгээ "Дөрөвдүгээр эмнэлэг" нэрээр эмч нарын консерциум түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Монголдоо хамгийн том, орчин үеийн технологи, агааржуулалтын шийдлээр Япон стандартаар баригдсан эмнэлгийн барилга юм.

Гэвч үнэндээ өнөөдөр тус барилга түрээслэгч тал болох "Дөрөвдүгээр эмнэлэг" эмч нарын нэгдлийнх ч биш, М.Билэгтийн ч өмч биш болжээ. Уг эмнэлгийн барилгыг ШШГЕГ-аас 177 орчим тэрбумаар үнэлж, 50 хувийн үнэлгээний бууралтаар 88.9 тэрбумаар худалдан борлуулахаар зарлагдсан. Худалдан авагч гарч ирээгүй тул Хөгжлийн банк хөрөнгийг царцаах арга хэмжээ аваад байгаа юм.

Улмаар Хөгжлийн банкнаас УИХ-ын төсвийн байнгын хороо руу энэ талаарх мэдээллийг хүргүүлэхдээ "Нийт 40.9 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй" гэж тодотгожээ. Өөрөөр хэлбэл,

М.Билэгтийн гэгддэг 88.9 тэрбумаар зарагдах нөхцөлтэй эмнэлгийн барилгын 40.9 тэрбум нь Засгийн газар талдаа байгаа гэсэн үг. Хувийн хэвшилд очих зөрүү ердөө 48 тэрбум төгрөг л байна, бэв бэлэн эмнэлгийн барилга шүү дээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яагаад ийм бэлэн барилгыг авах саналаа шуудхан төсөв бооход Сангийн яаманд гаргалгүйгээр таван жилийн дараа босох 450-500 тэрбум өртөгтэй хүлээлтэд 7.9 тэрбумыг төсөвлөж, олны ам хааж байгаа нь асуудлын гол зангилаа гэж харагдаж байгаа.

"Алдагдсан боломжийн өртөг" гэж нэр томьёог хаа сайгүй хэрэглэх болжээ. Төмөр зам, уул уурххайн бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн ухагдахуун дээр ихэвчлэн ярьдаг. Тэгвэл иргэдийнхээ хавдрын эмнэлгээр хүртээмжтэй эмчлүүлэх, амь насаа авран хамгаалах нөхцлөөр дэнчин тавьж, харьцуулаад харахад ч ойлгомжтой ийм агуулга дээр л дээрх алдагдсан боломжийн өртөгийг ярьдаг, төрөөсөө нэхдэг болмоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй
12 сар 5, 2024 08:33

МАШ ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ. Монголчууд хавдартаа живж байна. Хавдар тусаагүй гэр бүлийн гишүүнгүй айл бараг байхгүй болов уу гэмээр л ..,

Зочин
Зочин
12 сар 5, 2024 08:39

Мөнгө хийх гээд эмнэлгээ удаашруулаад байна

Зочин
Зочин
12 сар 5, 2024 08:45

Таван жил баригдах 500 тэрбумын өртөгтэй шинэ эмнэлгээ хүлээхийн оронд 88.9 тэрбумаар зарагдах Хөгжлийн банкны барьцаан дахь бэлэн барилгаа с�##�бар яам яагаад сонирхоогүй вэ

Зочин
Зочин
12 сар 5, 2024 08:46

АмиХүн ардаа хорлох үйлдэл юм даа.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 08:55

Яаж ч бодсон бэлэн барилгаа Хавдарын эмнэлэг болгох нь зөв. Ирээдүйд энэ асууд�##� босно тэгэхэд одоогийн шийдвэр гаргагчид ард түмнхий төлөө биш өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж байсан нь тогтоогдоно. Бурхан тэднийг гэсгээх болно.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 14:46
Reply to  Зочин

Гурван сая монголчуудыг тамлаж зовоосны хүчинд 500000 баячууд баяждаг юм.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 09:02

2 сая хүнээ �##�ж устгаж 60, 70 оны сийрэгхэн сайхан соцдоо очих зорилготой нам.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 09:09

"Алдагдсан боломжийн өртөг" гэж нэр томьёог хаа сайгүй хэрэглэх болжээ. Төмөр зам, уул уурххайн бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн ухагдахуун дээр ихэвчлэн ярьдаг. Тэгвэл иргэдийнхээ хавдрын эмнэлгээр хүртээмжтэй эмчлүүлэх, амь насаа авран хамга�##�ах нөхцлөөр дэнчин тавьж, харьцуулаад харахад ч ойлгомжтой ийм агуулга дээр л дээрх �##�дагдсан боломжийн өртөгийг ярьдаг, төрөөсөө нэхдэг болмоор байна.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 09:48

Хувийн нэг аятайхан эмнэлэг барингуут нь хавчиж хайраад байдгаа болиочээ

Зочин
Зочин
12 сар 5, 2024 09:50

Наян хэдэн тэрбумаараа аваад төсөвлөсөн мөнгийнөө т�##�аар нь туяа эмчилгээний аппарат багаж тоног төхөөрөмж авах хэрэгтэй юм биш үү

Зочин
Зочин
12 сар 5, 2024 09:51

Яар�##�тай хугацаа �##�дахгүй т�##� дээр нь анхаармаар юм биш үү

Зочин
Зочин
12 сар 5, 2024 09:57

Яаж нэг мөнгө угаахав гээд чичирнэ дээ ...данууд их мөнгөн дээрээс их мөнгө угаагдана шдээ. Бэлэн байгаа эмнэлгийг аваад гялс ашигл�##�тад оруулчихгүй

Бат инженер
Бат инженер
12 сар 5, 2024 09:58

Энэ чинь харин зөв юм биш үү. Эсвэл тэр 4-р эмнэлэг гээчийг хувийн билэгтийнх байсан ч яахав Хавдрын болгочих улсаас жаахан дэмжээд өгчих

Зочин
Зочин
12 сар 5, 2024 09:59

4-р эмнэлэг бол дотроо гоё том л эмнэлэг байна лээ. Тийм хавдрын эмнэлэгтэй болчихвол тоосгон 2 давхар байшиндаа шамбара�##�дахгүйм даа

Зочин
Зочин
12 сар 5, 2024 10:03

4-р эмнэлгийг л тэр өрнөөс нь чөлөөлөөд үлдсэн хэдэн цаасаар нь тоног төхөөрөмж аваад өгчихлдөө

Зочин
Зочин
12 сар 5, 2024 10:05

5 жил арай гэж нэг барилга ашигл�##�тад ортол 5000 хүн хавдрын очероосоо болоод үхээд дуусхын байна л даа

Зочин
Зочин
12 сар 5, 2024 10:08

Хавдраараа тэргүүлэгч орныхоо байр суурийг хадг�##�ж үлдэе л гэж бодож байгаа бол 5 жилийн барилгаа хүлээх нь дээ

Зочин
Зочин
12 сар 5, 2024 10:12

Энэ бол уг нь яг иргэдийнхээ амь насыг одоогийн байдлыг харсан өнцөг байна шүү. Тэр барилгыг зээлээс нь чөлөөлөөд улсын мэдэлд авчаач

Манай элчин монголчуудынхаа төлөө ажлахгүй
Манай элчин монголчуудынхаа төлөө ажлахгүй
12 сар 5, 2024 10:16

Ер нь яагаад хавдрын эмнэлгийн хашаанд хувь хүнд газар олгосон байнаа. Эмнэлгийн өргөтгөл барих, машины зогсоол гээд олон асууд�##� байхад .... Цаашдаа энд түгжрэл ихтэй, явцгуй газар. Газар олдсон дээр нь тэр шинэ эмнэлгээ барих нь зөвөө. Тэрийг баригдт�##� харин түрээсээрч гэсэн түр байр олох хэрэгтэй.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 10:19

Тэр эмнэлгийг нь хавдрын эмнэлэг болгочооч хөөрхий

тогтох
тогтох
12 сар 5, 2024 11:06

Яав ч хөндөх сэдэв байна даа төр нь дэмжээсэй шинэ эмнэлэг хэзээч ашигл�##�танд ороо билээ 5-р цахилгаан ётанц л болно гэсэн үг үе үеийн ЗГ-ын шоу болоод дуусаа.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 11:49

Яаж ч бодсон бэлэн барилгаа авах нь зуитэи иим юмыг хар�##�ган болчоогуи бол дарга нар мэдэж л бгаадаа даанч сэтгэл �##�гадаа яасанч идэж ууж ханаж цаддаггуи бэрдууд бдын бэ

Иргэн
Иргэн
12 сар 5, 2024 12:22

Ингэж л ард түмнээр доог тохуу хийж байна

Эгэл
Эгэл
12 сар 5, 2024 12:36

Энэ 4р эмнэлгийг хавдрын эмнэлэг болгохгүй байгаа ш�##�тгааныг Эрүүл мэндийн яам,Хөгжлийн банкны захирлаас хур�##� зөвлөгөөн,эсвэл шууд ярилцлага хийгээд тодруулаад өгөх хоншоортой Монгол сэтгүүлч байна уу? 1 жилд 4500 монгол хүн хавдраар цаашаа харж байгаа гэхээр шинэ эмнэлэг баригдт�##� 2030 он гэхэд дор хаяж 27000 монгол хүн хавдраар Мөнх бусыг үзэх нь! Сэтгүүлчид ээ Ха�##�тын гэрээ хийгээд амаа үдүүлцгээсэн үү?

Зочин
Зочин
12 сар 5, 2024 12:41

эмнэлэг, сургуул, цэцэрлэг, цдс гэх мэт чух�##� зүилсээ хиих хэрэгтэи ! !

Зочин
Зочин
12 сар 5, 2024 13:10

Бэлэн байгаа эмнэлгийн барилгыг авахад юу нь болохгүй байгаа юм. Асууд�##� банкны барьцаатай холбоотой юм уу. Билэгттэй холбоогүй болсон бол шийдвэр гаргаад шинэ барилга барих цаг хугацаа �##�дмааргүй байна. Улс төр ийм барилгатай болоход нөлөөгүй байгаасай.

Ариунаа
Ариунаа
12 сар 5, 2024 14:19

Мөнхсайхан сайдаа.Жавхлан сайдаа бэлэн барьчихсан хамаагүй хямдхан хавдрын эмнэлэг байхад яагаад авахгүй байнаа.Та 2 т хахууль буюу унацгүй ашиггүй гээд тэгээд бна уу.Болиочээ боль Цаана чинь ард түмэн чинь эмнэлэгийн тусламж авч чадахгүй үхээд бна.Наад шун�##�тай амбицаа түр орхиоч өөр зүйлээс нөхөж авч болно.зүгээр л үлгэр ярихаа боль

Зочин
Зочин
12 сар 5, 2024 15:05

Улсын эмнэлэг дахиж барьж хэрэггүй ш дээ. Улсын байгууллага төрийн байгууллагын дарангуйл�##� дор иргэд амьдарч байна.
Үеэ өнгөрөөсөн бохир соци�##�изм хэрэггүй.i

Зочин
Зочин
12 сар 5, 2024 15:14

Хавдарыг эмчилж ч чадахгүй,оношилж ч чадахгүй байгаа.
Эмнэлэг бариад юу ч хийж чадахгүй.
Улсын мөнгийг зүгээр л с�##�хинд цацаж байгаа хэрэг.
Ард түмний мөнгийг хулгайлж, цөөн бүлэг соци�##�истуудыг тэжээхээ боль.
Монголын төр бохир бүдүүлэг соци�##�изм аас аа с�##�!

Зочин
Зочин
12 сар 5, 2024 15:19

Монголчууд жам ёсны зөв нийгэмд орох хэрэгтэй байна.
Буруу номтон коммунистуудын зохиосон гаж буруу соци�##�изм хар явахаа болиоч!
Монгол улс соци�##�измаас татг�##�заад 34 жил болж байна!

Зочин
Зочин
12 сар 6, 2024 03:03
Reply to  Зочин

Дэлхийн бараг бүх улсууд өнөө үед ямар нэг хэмжээнд соци�##�измаар амьдарч байгаа ба 2060 онд соци�##�изм дэлхийн бүх улс оронд бүрэн утгаараа ялах болно. Тэр үед одоогийн орилж чарлаж байгаа монголчууд орох газаргүй болж ичсэндээ амиа хорлох байхдаа.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 18:12

4р эмнэлэгээр үйлчлүүлж үзсэн. Эмнэлэгийн зориул�##�ттай, сайхан барилга . Урд бас 1 корпус дуусч байгаа харагдсан. Хавдрынхаа эмнэлэгтэй хамт, нэр хашаанд, үйл ажиллагаа явуулахад ч амар. Бодьд ТЖЗҮ гэж 3 тэрбум бэлэглэх, цаашид Бодиор 500 тэрбумаар бариулах л зорилготой энэ барилгыг шууд авчихгүй байгаа. Төсвийх мөнгийг яаж зувчуулж цавчаа хийхээл бодохоос өөр асуудлыг шийдэх сонирхол эдэнд �##�га. Энэ дампуу ЗГ - г огцруул. ТЭЗҮ ярихаас өөр чадамжгүй оркууд!

Зочин
Зочин
12 сар 5, 2024 19:14

Бриллиант эмнэлэг мөн үү

Зочин
Зочин
12 сар 5, 2024 19:22

Mgl chuudaa uursduusuu dor teneg mangar gj bdotsgoogood bdgiimuu zahiin kom mddg batsaan programm der ni zurag tusliig tusubtei ni ugugdliig ni suulgaad barag ter dor ni gargaad iren shu mungu ideh arga

Иргэн
Иргэн
12 сар 5, 2024 21:48

Мэдээлэл өгсөн сэтгүүлчид баярл�##�аа. Ажлын амжилт хүсье.

Иргэн
Иргэн
12 сар 6, 2024 06:24

Бэлэн эмнэлэг байхад аваад хавдрын эмнэлгийнхээ үйлчилгээг үзүүлээч..Билэгтийн гэгддэг 88.9 тэрбумаар зарагдах нөхцөлтэй эмнэлгийн барилгын 40.9 тэрбум нь Засгийн газар т�##�даа байгаа гэсэн үг. Хувийн хэвшилд очих зөрүү ердөө 48 тэрбум төгрөг л байна, бэв бэлэн эмнэлгийн барилга шүү дээ.

Зочин
Зочин
12 сар 6, 2024 07:05

Монгол улсын Их Хурлын гишүүд биш юм байлгүй дээ . Дандаа нэг харь улсын Их Хурлын гишүүд шиг байх юмаа энэ хэдэн гишүүд

Зочзин
Зочзин
12 сар 6, 2024 07:40

Энэ эмнэлгийг аваачээ

Зочин ж
Зочин ж
12 сар 6, 2024 09:05

Бэлэн хашаанд нь эмнэлгийн зориул�##�таар баригдсан барилга байхад аваад зохицуул�##�т хийгээд ажиллуулсан нь дээр биш юмуу . Хэдэн жилдээ Улс бэлтэй болтлоо ашиглаад ажиллуулсан нь дээр шүү дээ . Юун шинэ эмнэлэг байгаагаа ашиглаач ...

Zоcin
Zоcin
12 сар 6, 2024 09:35

Уг нь энэ эмнэлгийг аваад ажиллуулв�##� оргүйгээс охинтой нь дээр гэдэгсэн Мөнхсайхан яаж толгой нь эргээд байгаа юм бол хүн тэгээд хэцүүшдээ өөрөө л өвдөхгүй бол ойлгодоггүй юмдаа

Иргэн
Иргэн
12 сар 6, 2024 10:34

Зүтгүүлэж байгаад 400 тэрбумаар шинэ эмнэлэг бариулчихв�##� цавчаа ихтэй, овоо хэдэн төгрөг х�##�аас�##�чихна. Эд нарын толгойд ийм л юм бодогдож байгаа . Ард түмэн нь үхнэ үү сэхнэ үү эд нарт огт хамаагүй

Эрдэнэ
Эрдэнэ
12 сар 6, 2024 23:04

Бэлэн эмнэлэг тэр тусмаа барьцаанд байгаа болохоор цавчаа бага бна !!!!!!!

Татвар төлөгч
Татвар төлөгч
12 сар 6, 2024 23:05

Belen barilga abaachee olon hvn obdoj zobj bhad demii yariad suuj baidag

Зочин
Зочин
12 сар 8, 2024 10:25

500 ортой эмнэлэг 100 ортой эмнэлэг хоёрын харьцаа нь хэд вэ? 4:1 эсвэл 5:1 юм бол ялгаа юу байна? Хамгийн гол нь энэ бэлэн эмнэлэгийг ашиглахад зарда-л өндөр, төр ашиглах боломжгүй юм биш үү? Үүнийг д�##�имдуулаад дахиа-л төрийн цавчааны нэг суваг нээгдэнэ шүү дээ.

Бямба
Бямба
12 сар 8, 2024 12:09

4-р эмнэлэгийг авах нь зөвдөө штнээр барилга барина гэдэг бол бүтэхгүй арав хорин жил болноо

Холбоотой мэдээ

Back to top button