ЭДИЙН ЗАСАГ
БНСУ-д онц байдал зарлаад, цуцласантай холбоотойгоор воны ханш суларчээ
Өчигдөр БНСУ-ын ерөнхийлөгч улс даяар онц байдал зарлаж байгаа талаараа мэдэгдсэн бөгөөд үүнээс 6 цагийн дараа цуцлах шийдвэрийг парламентийн танхимаар дэмжсэн юм.
Улс төрийн түвшний гэнэтийн энэ шийдвэрээс үүдэж тус улсын воны ам.доллартай харьцах ханш суларсан байна. Өнөөдрийн байдлаар тус улсын дотоодын банкуудад нэг ам.доллар 1416 вонтой тэнцэж байгаа бөгөөд энэ нь -0.02 хувиар суларсан үзүүлэлт юм. Сүүлийн хоёр жилийн туршид тогтмол өсөлттэй байсан воны ханш ийнхүү оны эхэн үетэй харьцуулахад эргэн суларч байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.