Гадаад мэдээ

Израил: Гал зогсоох тохиролцоо бүтэлгүйтвэл Хезболлагаас гадна Ливаны төрийг онилно

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Францын зуучлалаар Израил болон Хезболла гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэвч гал зогсоосноос нэг өдрийн дараа хоёр тал бие биеэ тохиролцооны нөхцөлийг зөрчсөн гэж буруутгасан юм.

Тэгвэл Израилын Батлан хамгаалахын сайд Израил Кац мягмар гарагт /2024.12.03/ мэдэгдэл хийхдээ хэрвээ гал зогсох тохиролцоо бүтэлгүйтвэл зэвсэгт хүчин нь дан ганц Хезболлагийн үйл ажиллагаа явуулдаг газрын онилохгүй гэжээ. Тэрбээр хэлэхдээ Израилын арми нь Ливаны төрийг онилно гэж анхааруулга өгсөн байна. Кац ингэж мэдэгдэл хийснээс өмнөх өдөр нь Израилын зэвсэгт хүчин Ливаны өмнөд хэсэгт хэд хэдэн удаа агаарын цохилт өгсөн юм.

Тэрхүү цохилтоос өмнө Хезболла Израилыг гал зогсоох тохиролцооны нөхцөлийг зөрчсөн хэмээн хэд хэдэн пуужин харвасан байна. Кац мягмар гарагт үг хэлэхдээ “Израилын батлан хамгаалах хүчинтэй хамтран баримталж буй бодлого маань тодорхой. Гал зогсоох тохиролцооны бүх нөхцөлийг хэрэгжүүлэхийн тулд бид бүх хүчээ дайчлах болно. Гал зогсоох тохиролцоог зөрчсөн тохиолдолд бид бүх хүчээрээ хариу арга хэмжээ авна, зөрчлийг тэвчихгүй” хэмээжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button