Гадаад

Онц байдлын үеэр тусгайгийнхны өөдөөс зогсож, бууг нь булаасан солонгос эмэгтэй од болж байна

Өчигдөр БНСУ-ын ерөнхийлөгч улс даяар онц байдал зарласны улмаас цэрэг цагдаа, тусгай хүчнийхэн парламентийн ордныг хамгаалах байдал руу шилжсэн. Иргэд олон нийтийн зүгээс гэнэтийн энэ нөхцөлд айж, балмагдан олноор үймж эхэлсэн бөгөөд зарим газруудыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хорьсон учир иргэд болон цагдаа хүчнийнхний дунд үл ойлголцол үүсчээ. Энэ үеэр буутай цэргүүдийн өөдөөс нэгэн эмэгтэй эсэргүүцэн "Буугаа буулга. Та нар өөрсдөөсөө ичихгүй байна уу" хэмээн орилж, бууг нь салгахыг оролдсон нь цахим сүлжээнд хурдацтай тарж эхэлсэн байна.

Уг эмэгтэйг Ан Гви Рён гэдэг, Сөүлийн Добонг дүүргийн Ардчилсан намын орон нутгийн тэргүүлэгч бөгөөд сошиал орчинд түүний энэ үйлдлийг магтаж, Солонгос улс цэргийн дэглэмийг хэзээд эсэргүүцэж ирсэн учир түүний энэ үйлдэл зөв гэх сэтгэгдлүүд хөвөрч байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 5, 2024 11:11

Монголд онц байд�##� зарлав�##� цэргүүд хоосон гудманд зогсож уйдна. Гөл шовшнууд нь чацга шаагаад нуугдана.

Холбоотой мэдээ

Back to top button