БНСУ-ын Батлан хамгаалахын сайд огцрох хүсэлтээ өгчээ
БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хюн огцрох хүсэлтээ гаргасан талаар Ёнхап агентлаг мэдээллээ. Өчигдөр БНСУ-д зарласан онц байдалтай холбоотойгоор цэргийн хуулийг санал болгосон хэмээн олон нийтийн зүгээс ирсэн шүүмжлэлээс үүдэн ийн огцрох хүсэлтээ өгсөн байна.
Тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёл Батлан хамгаалахын сайдын огцрох хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд тэрээр албан тушаалаа хүлээлгэн өгөх боломжтой юм.
БНСУ-ын улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намаас Батлан хамгаалахын сайдаа импичментэд оруулах санал гаргаснаас хэдхэн хормын дараа, өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ. Түүнчлэн Юн Сок Ёлийн өөрийнх нь Ард түмний хүчний намын удирдагч Батлан хамгаалахын сайдыг цэргийн хууль санал болгосон учраас огцруулах шаардлагатай хэмээн мэдэгдсэн юм. Хэрэв Батлан хамгаалахын сайдын огцрох хүсэлтийг хүлээн авбал түүнд импичмент хийх шаардлагагүй болно хэмээн шинжээчид үзэж байна.
Одоогийн байдлаар БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл нь улс төрийн бүх талбараас болон өөрийн намынхаа дотроос ч хүчтэй шүүмжлэлтэй тулгарч буй.
Эх сурвалж: CNN
Орчуулсан: Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юн Сок миний найз тэснэ шүү
Чи муу �######�аа чам шиг юмнууд юн сог ёль хоёроор хэн ч дутахгүй шүү