ДЭЛХИЙ

Сөүл: Онц байдал зарласныг эсэргүүцэгчдийн дунд залуу үеийнхэн олноор нэгджээ

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл улсдаа онц байдал зарлаж, энэ явдлаас 6 цагийн дараа Ерөнхий ассемблейн гишүүдийн олонхийн саналаар цуцласан явдал одоо ч тус улсын дотоодод төдийгүй олсон улсад гол сэдэв болсоор байна. Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ шийдвэрээсээ болж иргэд, олон нийт болон улс төрийн түвшинд сөрөг хүчний хатуу шүүмжлэлтэй нүүр тулж буй.

Мөн БНСУ-ын үйлдвэрчний эвлэлийн холбоод ажил хаялт зарлахаа мэдэгдэж, Ардчилсан намын гишүүд, иргэд олон нийт улс даяар түгшүүртэй байдал үүсгэж, зэвсэглэсэн цэргүүдээр парламентийн ордноо хамгаалалтад авхуулсан явдлыг эрс буруутган, улсынхаа ерөнхийлөгчийг огцрохыг шаардан жагсаж эхлэв.

Уг жагсаалд залуучууд, өсвөр насныхан ч мөн түлхүү ирсэн байсан бөгөөд Мүн Со Ён гэх 15 настай охин парламентийн ордны гаднах талбайд болж буй эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ "Би том хүн биш л дээ. Тэр ч байтугай надад улс төрийн талаарх мэдлэг байхгүй. Гэхдээ улсад маань онц байдал зарласнаас болж ямар нөхцөл байдал үүссэнийг хараад бага ч болов өөрийн оролцоогоо илэрхийлэхийг хүссэн юм. Ерөнхийлөгч Юн Сок Ёл улс даяар онц байдал зарласан нь бүхэлдээ буруу шийдвэр байсан гэж үзэж байна. Ерөнхийлөгч хэлэхдээ улс төрийн сөрөг хүчин болох Ардчилсан намыг Хойд Солонгосын үзэл санааг дэмжсэн төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, засгийн газрын ажлыг саатуулж байна.

Мөн “Одоогийн ерөнхийлөгч Юн Сок Ёлын бүрэн эрхийн хугацаанд улс оронд ямар ч ахиц дэвшил гараагүй. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай улсад маш олон чухал үйл явдал болоход маш муу шийдвэрүүд гаргаж ирсэн. Ахиц дэвшилгүй, алсын хараагүй байгаа мэт санагддаг. Хэллоуины баяраар Итэвон дүүрэгт гарсан ослын хариу арга хэмжээ маш удаан байсан нь улс төрийн түвшинд шийдвэр гаргагчид муу байгаагийн жишээ” хэмээн болж буй нөхцөл байдлын талаар бодлоо хуваалцсан юм. Мүн Соёон Итэвонд болсон 150 гаруй хүний амь насыг хохироосон харамсалтай хэрэг явдлын талаар хэлсэн нь энэ бөгөөд сүүлд нь тэрбээр “Би улс төрийн нарийн мэдлэггүй ч мэдээ үздэг, жирийн иргэн. Гэхдээ би түүхийн талаар мэдлэгтэй” гэсэн юм.

БНСУ-ын парламентийн /Үндэсний ассемблей/-н гадна жагсагчид

БНСУ-д болсон онц байдлын дараа иргэд олон нийт сошиал орчны бүх талбарт байр сууриа илэрхийлж, засгийн газар, улс төрийн нөхцөл байдлыг шүүмжилсээр байна.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэнгэг монгол
Тэнгэг монгол
12 сар 5, 2024 08:18

Тэмцдэг ар түмэн жаргадаг гэдэг сайхан юм өө манайх шиг гөлөг царайлахгүй

Холбоотой мэдээ

Back to top button