ДЭЛХИЙ

АНУ-ын хамгийн том даатгалын компанийн захиралыг Нью-Йоркийн гудамжинд буудаж хөнөөжээ

Өчигдөр шөнө АНУ-ын хамгийн том даатгалын компани болох “United Health Care” гүйцэтгэх захирал бусдын гарт буудуулж амиа алдсантай холбоотой зарим нотлох баримтууд олдсоныг мөрдөгчид шалгаж эхэлсэн байна. Хэргийн газраас олдсон галт зэвсгийн сум болон сумны хошуун дээр өвөрмөц тэмдэглэгээ байгааг олж анзаарсан гэжээ.

Гэмт хэрэгтний камерын бичлэгт үлдсэн зураг

“United Health Care” компанийн гүйцэтгэх захирал Брайн Томпсон Нью-Йорк хотын Мидтаун зочид буудал руу явж байхад нь түүнийг хэд хэдэн удаа буудаж хөнөөжээ. Одоогоор гэмт хэргийн газраас олдсон галт зэвсгийг өмнө нь ашиглагдаж байсан эсэх талаар үндэсний мэдээллийн сангаас хайж, тогтооно хэмээн албаныхан мэдэгдлээ. Өдгөө 50 настай Томпсон Нью-Йорк хотноо хөрөнгө оруулагчдын хуралд оролцохоор ирээд байсан аж. Тэрээр 2021 онд “United Health Care” компанийн Гүйцэтгэх захиралаар томилогдсон бөгөөд 2004 оноос хойш тус компанид ажиллаж эхэлсэн гэжээ.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button