Гадаад мэдээ

ОХУ-ын хөлөг Германы армийн нисдэг тэрэг рүү анхааруулах гал нээжээ

Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок мэдэгдэл хийхдээ ОХУ-ын хөлөг армийнх нь нисдэг тэрэг рүү анхааруулах гэл нээсэн гэжээ. Зөвхөн онцгой байдлын үед л анхааруулах гал нээхийг зөвшөөрдөг юм. Уг явдал Балтийн тэнгист гарсан тул Германы арми тус бүс дахь хяналт шалгалтаа нэмэгдүүлсэн байна.

Баербок Брюссельд болсон НАТО-гийн уулзалтын дундуур тус хэргийн талаар ярьсан юм. Тэрбээр Х платформ дээр мэдэгдэл хийхдээ ОХУ болон тус улсын дэмжигчдээс үзүүлж буй холимог заналхийлэл нэмэгдэж байгаа тул Балтын тэнгис дэх хоолой, интернэт кабелуудыг хянах ажиллагааг нэмэгдүүлнэ хэмээжээ.  Баербок “Путин холимог дайралтаар манай энх тайванд халдаж байна” гэсэн юм.

Анхааруулах гал нээсэн хэрэг Балтийн бүсэд нөхцөл байдал хурцдаж буйтай давхцав. Өнгөрсөн сард Финланд, Герман болон Швед Литвийг холбосон интернэтийн кабелууд ижил өдөр тасарсан хэрэг гарсан. Тус хэргийг Европын албан тушаалтнууд хорлон сүйтгэх ажиллагаа гэж бодож байгаа.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
12 сар 5, 2024 16:14

Оросууд ч болохгүй нь дээ. II дайныг ЗХУ, Герман хоёр эхэлсэн бол одоо Солонгос Орос 2 III дайн эхлүүлэх нь дээ. Оросын ард түмэн дэлхийг сөнөөхийг хүсэж байгаа Путиныг дэмжиж байгаа юм болов уу. Үндэсний үзэл ОРОС хүнийг сохор болгож дээ.

Зочин
Зочин
12 сар 6, 2024 08:30

Оросууд одоо өөрсдөө фашист болчоод байна даа.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 17:43

Хуй блайт улс дэлхийн дайн өдөх болж. Ичсэн хүн хүн �##�наа гэж манай үг үнэн аж

Зочин
Зочин
12 сар 5, 2024 18:08

...ижил өдөр... гэж юү вэ

zochin
zochin
12 сар 6, 2024 10:11

orosuud dain hiij nutagaa teleh sonirholtoi baina shaltag haij baina

Холбоотой мэдээ

Back to top button