Нийгмийн

АТҮТ-с “Бид өвөлд бэлэн” тайлангийн хурлыг зохион байгууллаа

Тус үйлдвэрийн газраас “БИД ӨВӨЛД БЭЛЭН” тайлангийн хурлыг зохион байгууллаа. Хуралд улс, хот хоорондын нийт 59 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл мөн Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуух ногоон шийдэлтэй “Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор. Ерөнхий шаардлага” МNS 5537:2016 стандарт шаардлага хангасан гэрээт 9 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

Мөн “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын байгууллагаас 2024 оны 03 дугаар улиралд осол зөрчил, сааталгүй ажиллан, бусдыгаа манлайлан тээвэрлэлт гүйцэтгэсэн зорчигч тээврийн шилдэг 5 аж ахуйн нэгж байгууллага, 6 жолоочийг урамшуулан шагнасан. Нийт оролцогчдод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд,цаашид авах арга хэмжээний мэдээлэл өгч, харилцан ярилцаж, санал солилцон, сайн туршлага солилцсон үр дүнтэй хурал болж өнгөрлөө.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button