Гадаад мэдээ

Цагдаа нар Юн Сок Ёл улсаасаа урвасан гэх гомдлын дагуу мөрдөн шалгалт явуулж эхэлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласнаараа эх орноосоо урвасан гэх гомдол ирсэн тул цагдаа нар пүрэв гарагт /2024.12.05/ мөрдөн шалгах ажил эхлүүлсэн байна. Тодруулбал хоёр гомдол ирсний дараа Өмнөд Солонгосын Цагдаагийн ерөнхий газрны мөрдөн шалгах алба шалгах ажил эхлүүлжээ.

Нэг гомдлыг нь сөрөг хүчний жижиг нам болох Солонгосыг сэргээн босгох нам гаргасан байна. Харин нөгөөн нь 59 идэвхтэн хамтран мэдүүлжээ. Гомдолд Ерөнхийлөгч Юн Сок Ёлоос гадна Батлан хамгаалахын сайд асан Ким Юун Хён, Жанжин штабын генерал Пак Ан Су, Дотоод хэргийн сайд И Сан Мин нарыг эх орноосоо урвасан болон бусад холбогдох хэрэгт буруутгасан байна. БНСУ-ын Прокурорын ерөнхий газар, Авлига болон албан тушаалтныг шалгах газарт мөн Юн Сок Ёлыг эх орноосоо урвасан гэх гомдол ирсэн аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 6, 2024 10:52

ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БҮРЭН ЭРХ НЬ ДУУСААГҮЙ БАЙХАД ЯЛТАН БОЛГОСОН ХҮЧИРХЭГ ХУУЛЬ ЦААЗТАЙ ОРОН.МОНГОЛ ШИГ УЛС ТӨРЧДӨӨСӨӨ ЗАХИАЛГА АВЧ ЯЛЛАДАГ УЛС ОРОН БАЙНА УУ? СОЛОНГОСЫН ШҮҮХ ПРОКУРОР МӨРДӨНГҮҮДИЙГ АВЧИРААД ХЭРЭГ ШАЛГУУЛБАЛ МАНАЙ ШОРОН ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙХ.ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИНГҮҮДЭЭ УРАГШ НЬ ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭХЭД ӨГЧ БОЛОХ ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button