Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Онцгой дэглэм нэрээр “Эрдэнэт”-ийн их мөнгөний урсгалыг тас нуухаа болино уу, Л.Оюун-Эрдэнэ, Х.Бадамсүрэн нар аа

ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЯНАЛТТАЙ БАЙХДАА 2.2 ИХ НАЯДААР “ГАР УГААСАН” ЭРДЭНЭТ ХААЛТТАЙ БАЙДАЛД ШИЛЖЭЭД ХЭРХСЭН БОЛ ...

“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоогоод /2019.03.06/ яг есөн сар боллоо. Онцгой дэглэмийн онцлог тал нь, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Засгийн газрын хараанд байж, санхүү болоод бүтэц зохион байгуулалтын томоохон асуудал дээр “үүрэг авна”. Тэгээд ч “Эрдэнэт” ТӨҮГ хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй учраас ТУЗ-гүй болсон. Тэд бүтцээ өөрчилж, өөрсдийнхөө хүссэн засаглалыг ч тогтоосон билээ.

Ингэж зэс, молибдений  баяжмалын экспортоор дэлхийд тэргүүлэгч 10 үйлдвэрийн нэг “Эрдэнэт” ТӨҮГ Засгийн газрынхаа бүрэн эрхшээлд  орсон юм. Хотоос маяак асаасан урт цуваа үйлдвэр дээр давхиж очоод, зарим өрөө тасалгааг битүүмжлэн,сүр дуулиантайгаар шалгалт явуулсан. Шалгалтаар /Энэ талаарх ЛИНК / “Эрдэнэт” 2016-2019.03 дугаар сар хүртэлх үйл ажиллагааныхаа туршид  2.2 их наяд төгрөгийн зөрчилтэй ажилласан болох нь тогтоогдож байв.

Зөрчлүүдээс маш товчоор иш татвал, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, орлогч асан Б.Шинэбаатар /Д.Эрдэнэцогт гэж нэр андуурагдан бичигдсэнийг засав, сурв/ нар “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр авч, ашиглахгүйгээр нуусан явдал /Энэ талаарх ЛИНК/, Орхон аймгийн засаг дарга Л.Батлут албаны хэрэгцээндээ 560 сая төгрөгийн машин үйлдвэрээс гаргуулсан /Энэ талаарх ЛИНК/  баримт хийгээд гурван жилийн дотор 1.1 тэрбумаар бусдад бэлэг өгч гар угаасан зэрэг үйлдлүүд нь ичлэгдэж байв.

Энэ бол өнөөх  алдарт 49 хувийг эзэмшигчид нь хяналт тавьж байсан байсан, санхүүгийн хувьд нэлээд засаг захиргаатай үед гарсан зөрчил. Хувийн хэвшил талаас хяналт тавиад байхад  л, “Эрдэнэт” үйлдвэр бүхэл бүтэн ХОЁР ЖИЛИЙНХЭЭ ОРЛОГО, НЭГ ЖИЛИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОРЛУУЛСАНТАЙ ТЭНЦЭХ мөнгөөр гурван жил “ГАРАА УГААДАГ”  нь тогтоогдсон юм.

Одоо бол бүр юу болж байгаа нь ч мэдэгдэхээ байсан. Нэг л их битүү цайз. Үйл ажиллагаагаа сурталчлуулах хамтран ажиллах гэрээ байгуулсан хэвлэл ийм болж бүтэхгүй зүйлийг нь бичихээр гэрээгээ цуцлаад хаячих жишээтэй. Хамтран ажиллах гэдэг үгийг ХААЛТЫН ГЭРЭЭ гээд ойлгочихсон, яг ийм хэлбэрээр бүх муу муухай байдлаа дарж байгаа нь өнөөдрийн “Эрдэнэт” ТӨҮГ-ийн үнэн юм.

НУУХ ТУСАМ ИЛЧЛЭГДЭЖ БУЛАЙ БОЛДОГ ТҮҮХ ДАВТАГДАХ ВИЙ

Өдөрт хэдэн арван тэрбум төгрөгийн урсгалтэй “Эрдэнэт” ТӨҮГ өнөөдөр ямар замаар тендер шалгаруулж, хэрхэн шударга өрсөлдөөнийг хангаж байгаа нь бүр мэдэгдэхээ байсан. Хөшигний ард “Эрдэнэт” ТӨҮГ дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамгийн өндөр нөлөөтэй байгаа гэлцдэг. Асар их мөнгөн дүнтэй гэрээ сэлт түүний даалгавраар хийгддэг гэх. Гэвч тэр Х.Бадамсүрэнтэй бараг уулзахгүй, мөнгө төгрөг ярихгүй байгаа гэж учирладаг.

Ид тендерийн асуудал маналзсан үеэр “Эрдэнэт” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн бүх утас шөрмөсөө унтраагаад, зөвхөн Ерөнхий сайдтайгаа ярьж, ухаангүй үнэнч гэдгээ харуулсан гэх. Тэр бүтцээ өөрчлөхдөө  “Сод Монгол”-ын тэргүүн босс Ц.Анандбазарын ойрын хүн Д.Үүрийнтуяаг Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоороо тавьсан. Өнөөх нь хамаг итгэлийг нь олсон тул мөнгөний чухал ажлуудыг нь амжуулж, ирээдүйд Эрдэнэт хотыг төлөөлж, УИХ-д залрах бэлтгэлээ эрчимтэй базаах болсон  гэх яриа хөвөрсөөр.

Хэвлэлүүд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар урд хөршийн хэд хэдэн компанид давуу эрх олгож, өндөр дүнтэй тендер өгсөн, энэ процесст орлогч Д.Үүрийнтуяа, түүний нөхрийн хариуцсан газар идэвхтэй оролцсон зэрэг баримтуудыг сөхөх болов. Ийм дуулиан гарах бүрд “Эрдэнэт” ТӨҮГ нэг сүртэй мэдэгдэл гаргаад, “Захиалгаар манайхыг гүжирдэж байна” гэж дурддаг.

Эцэст нь сануулахад, нуусан бүхэн цаг хугацааны эрхэнд ил болдог жамтай. Ц.Даваацэрэн захирлын үед явагдсан оффшорын асуудал, 49 хувийг УИХ-аар оруулахгүй шийдсэн Ч.Сайханбилэгийн үйлдэл, АСЕМ-ийн их мөнгүүдийг хэрхэн зувчуулсан түүх, С.Баярын үл хөдлөх хөрөнгийн түүхүүд тэр үедээ дарагдсан ч өнөөдөр ил болсон. Ийм хэмжээний бүтэхгүй түүхийг өнөөдөр бичээд, хэдэн жилийн дараа илчлэгдэж, шараа болох үйлдэл хийж суугаа шиг л санагдах юм.

Хэдэн жилийн дараа хэрэг бишидлээ гэхэд, Х.Бадамсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарт чиглэл өгч, гуйж ажлаа бүтээлгэсэн хүмүүс буруудахгүй. Шууд байдлаар хариуцаж байснаараа та хэд л хар толгойгоороо хариуцлага хүлээнэ гэдгийг бүү мартаарай. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мунзуй
Мунзуй
2019-12-23 08:28

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан хүчингийн хэрэг бий. Түүнд хэн хэн байсныг хэлье. Шилэн Цогоо, МИАТ-ын дэд дарга Энхбаатар, МАН-ын генсек Д.Амарбаясг�##�ан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар байсан. Эмэгтэй дээр хоёр т�##�аас нь гарчихсан “come on baby” гээд орилолдоод байдаг юм билээ. Би ч бас байсан. Би нүдээрээ харсан. Нэг эмэгтэй рүү давшлаад байгаа чинь хүчингийн хэрэг биш юм уу. Дараа нь “МАК” компани эмэгтэйг нүүрсээр шагначихсан. Өөрийнх нь ажилтан юм чинь. Тухайн үед МАН-ын шенсек Д.Амарбаясг�##�ан, Л.Оюун-Эрдэнэ нар хажуу өрөөнд унтчихсан байсан. Шилэн Цогоо коридорт тасарчихсан байсан. Энэ з�##�уучууд Н.Номтойбаярын хэргийг гэрчлээгүй, юу ч дуугараагүй.

Зочин
Зочин
2019-12-24 17:18
Reply to  Мунзуй

Shuarga uneniig togtooh yumsan chamaig demjij bgaa shuu

Зундуй
Зундуй
2019-12-23 11:12

Н.Номтойбаяр <Л.Оюун-Эрдэнэ

Эрдэнэт
Эрдэнэт
2019-12-27 00:16

Энэ Оюун-Эрдэнэ чинь ах нарынхаа туршлагаас сайтар сур�##�цсан төгсөрцөн хулгайч юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button