Гадаад мэдээ

Канад эрэгтэй эхнэр рүү нь дайрсан баавгайтай ноцолдож аварчээ

Канад улсын хойд бүсэд оршин суудаг эрэгтэй эхнэр рүү нь дайрсан цагаан баавгайтай ноцолдож аварсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэр эрэгтэй ноцтой гэмтэл авсан ч бүрэн эдгэрэх төлөвтэй байгаа юм.

Форт Севен Фирст Нэйшн тосгонд амьдардаг хос мягмар гарагийн /2024.12.03/ өглөө гэрээсээ гарахад гаражийн урд нь цагаан баавгай байжээ. Цагдаагийн алба мэдээлэл хийхдээ баавгай эмэгтэй рүү дайрахад тэр халтирч унаж, нөхөр нь баавгайтай ноцолдсон гэсэн юм. Эрэгтэй баавгайтай ноцолдож байхдаа гар болон хөлдөө ноцтой гэмтэл авчээ. Тэдний хөрш ноцолдоон гарч байсан дууг сонсоод гарахдаа баавгайг хэд хэдэн удаа буудсан байна. Цагдаа нар буун дуу гарсан гэх дуудлагаар хүрч ирээд арга хэмжээ авсныхаа дараа хайгуул хийж баавгайн цогцсыг ой мод дундаас олжээ.

Канад улсад 17 мянга орчим цагаан баавгай амьдардаг гэх тооцоо бий. Хүмүүс цагаан баавгайтай таарах нь нэн ховор тохиолддог. Мөн цагаан баавгай хүн барих нь үүнээс ч ховор тохиолддог юм. Гэхдээ хүрээлэн буй орчны нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь цагаан баавгай хүмүүстэй таарах магадлалыг нэмж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2024 23:19

Мөс нъ хайлаад өлсөөд уур нь хүрээд явжээ.

жүтнээвгарна.
жүтнээвгарна.
12 сар 7, 2024 14:34

Муу хөрөнгөтөн,капит�##�истууд худлаа шааж байга юм. Яг цагаан баавгайтай ноцолож харагдаач. Хоол хүнс ховордсон ийм үед цагаан баавгай зүээр нэг хүнтэй ноцолдоо зугтах уу? эргүү капит�##�истууд өөрсдөөсөө бусдыг тэнэг гэж боддог юм байх даа.

Ссс
Ссс
12 сар 9, 2024 15:45

Ingej nervtej baihaar erthen uhej dald orson chin deer shu kk

зочин
зочин
12 сар 9, 2024 01:01

Амьдрах орчин нь өөрчлөгдсөн байна.

Холбоотой мэдээ

Back to top button