Гадаад мэдээ

Макрон: Ирэх өдрүүдэд шинэ ерөнхий сайд томилно

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт /2024.12.05/ үг хэлэхдээ 2025 оны төсвийг батлахыг эн тэргүүнд тавих хүнийг ирэх өдрүүдэд ерөнхий сайдаар томилно хэмээсэн байна. Лхагва гарагт /2024.12.04/ Франц улсын парламент хуралдаж, засгийн газраа татан буулгахыг дэмжсэн билээ. Энэ нь 1962 оноос хойш парламент нь засгийн газраа огцруулахыг дэмжсэн анхны тохиолдол болсон юм.

Парламент нь огцруулахаар шийдсэн Ерөнхий сайд Мишель Барние Францын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд засгийн газар удирдсан хүн болж байгаа. Тэрбээр ажлаа хүлээн авснаас гурав хүрэхгүй сарын дараа буюу пүрэв гарагт /2024.12.05/ огцорсон юм. Макрон зургаадугаар сард ээлжит бус парламентын сонгууль явуулсан. Тэрхүү сонгууль намд нь таагүй үр дүн үзүүлсэн юм. Мөн аль ч нам олонхыг авч чадаагүй тул сонгуулийн дараа Франц шинэ засгийн газар байгуулах гэж хоёр гаруй сар болсон билээ.

Макрон 10 минут орчим үг хэлэхдээ одоо шинээр үүсгэх засгийн газар нь хэд хэдэн намаас бүрдсэн байх хэрэгтэй хэмээжээ. Мөн тэрбээр парламент дахь зүүн болон барууны намууд Барниег татан буулгаснаараа эмх замбараагүй байдал үүсгэсэн гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button