Гадаад мэдээ

Лавров, Блинкен хоёр ЕАБХАБ-ын уулзалтаар үг хаялцав

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) гадаад хэргийн сайд нар Мальтад пүрэв гарагаас /2024.12.05/ баасан гарагийн /2024.12.06/ уулзав. Тэрхүү уулзалтаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен  болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украины дайныг хүндрүүлсэн гэж улс улсаа шүүмжилсэн байна.

Энэхүү уулзалт нь Украины дайн эхэлснээс хойш Лавров анхны удаа Европын холбооны оронд айлчилж буй тохиолдол болсон юм. Түүнийг үг хэлэх үеэр Польш болон Эстонийн гадаад хэргийн сайд нар хурлын өрөөг орхин гарчээ. Уулзалтын гол сэдэв нь гурав гаруй жилийн турш үргэлжилж буй Украины дайн байлаа. Лавров барууны орнуудыг Украины дайны нөхцөл байдлыг хүндрүүлсэн гэж буруутгажээ.

Тэрбээр “Афганистанд шившгээ тарьсны дараа өөр нэг шинэ нийтлэг дайсан олох хэрэгтэй болсон. Үүний үр дүн нь Хүйтэн дай хойд дүрээ олон ирсэн явдал. Одоо нөхцөл байдал илүү дордох эрсдэл өндөр байна” гэсэн юм. Ингэс хэлснийхээ дараа Лавров хурлын танхимаас гарч, Блинкен болон бусад сайд нар хариу үг хэлэхийг сонсоогүй байна.

Блинкен Лавров бусад сайд нарын үгийг сонсолгүй гарсан гэдгийг нь онцлоод, Украины дайны нөхцөлийг ОХУ хүндрүүлсэн гэжээ. Тэрбээр ОХУ нь Хойд Солонгос цэргүүд дайнд оролцуулж, дундын тусгалтай баллистик пуужин харваж, цөмийн зэвсэг ашиглах нөхцөлөө сулруулж, Украины энергийн дэд бүтэц рүү завсар зайгүй цохилт өгч байгаа нь дайныг хүндрүүлсэн хэмээсэн юм.

Мөн Блинкен “Ноён Лавров гишүүн улс бүр өөрсдийн сонголтоо хийх бүрэн эрхтэй талаар ярьсан. Яг л тийм зүйлийн талаар яриад байна. Энэ бол Украин болон Украины ард түмэн ирээдүйнхээ талаар сонголт хийх бүрэн эрхийн тухай асуудал. Москва энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах ёсгүй” гэжээ.

Украин ОХУ-ыг ЕАБХАБ-аас хасахыг уриалж, өнгөрсөн жил болсон уулзалтад эсэргүүцлээ илэрхийлэн оролцоогүй юм. Харин энэ удаагийн уулзалтад ирсэн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха Лавровыг дайны гэмт хэрэгтэн хэмээн шүүмжилж, Украин оршин тогтнох эрхийнхээ төлөө тэмцэж байна хэмээжээ. Тэрбээр “ОХУ бол түнш биш. Бидний хамтын аюулгүй байдалд хамгийн их заналхийлж буй аюул” гэсэн юм.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2024 10:57

Энэ Украйн юм болгонд л Оросыг тэг ингэ гэж өөрсдийнхөө та�##�лаар л болох юм. Украйн дэлхийг удирдаад байгаа юм уу? Хаашаа юм.

УВ иргэд
УВ иргэд
12 сар 7, 2024 13:25

Ануусын боол фашист бандёрууд дайны гэмт хэрэгтэн

иргэн
иргэн
12 сар 7, 2024 17:18

УКРАЙН УЛС ЭРХ ТЭГШ ОРШИН ТОГТНОХ ЁСТОЙ...................... НАТО-ЕВРОПЫН ХОЛБОО УКРАЙНЫГ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ...............

Холбоотой мэдээ

Back to top button