ТОЙМ: Засгийн газарт ямар сайдын “лобби” жин дарж байгаа нь шинэ төсөв дээр тодров
Энэ долоо хоногт улс төрийн голлох үйл явдал ирэх оны төсвийн төсөл хэвээр байлаа. Энэ удаад УИХ, Засгийн газрын гол зорилт нь алдагдалтай төсвөө танаж хуулийн хугацаандаа өргөн барьж, батлуулах. Дахин шинэчлэн өргөн барьсан ирэх оны Төсвийн төсөлд урсгал зардлыг 1.4 их наядаар, хөрөнгийн зардлыг 800 тэрбумаар, орлогын бууралтыг нөхөх замаар гадаад зээлийн дүнг нөхөхийг 2 тэрбумаар буюу нийт 2.4 их наядаар бууруулна гэж тооцсон байв.Төсөв танагдах сургаар сайдууд Сангийн сайдын өрөөг сахисан нь мэдээж. Сайд нарынхаа зоргыг хамжааргадаж чадалгүй төсвөө данхайлгасан Сангийн сайд Б.Жавхлан энэ бүхнээ залруулах сорилттой ч тулав.
Шадар сайд Л.Гантөмөр пүрэв гаригт дараах байдлаар төсвийн зардлыг бууруулна гэж УИХ-ын чуулган дээр танилцуулсан.
- Салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулна.
- Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулна.
- Эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулна.
- Дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар, ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахыг
Яг ингэж цаасан дээр барьж ороод чуулган дээр хэлэлцүүлэхэд Соёлын сайдын нийгмийн шүүмжлэлийг аваад байсан ваучерийн 18.3 тэрбумыг хэвээр нь үлдээгээд зогсохгүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Соёлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох, Кино урлагийг дэмжиж тухай хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжилгүй хэвээр нь үлдээж олон нийтийг гайхашруулав.
Төсөв дээр АН, ХҮН нам улс төрийн ухралт хийснээ харуулав
Гэтэл нөгөө талд Боловсролын сайд П.Наранбаяр ирэх оны төсөвт суулгасан шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн дотуур байрны тохижилтод зориулсан 120 тэрбумаасаа тануулж 31 тэрбум болгуулчихаад “Харамсалтай нь манай эдийн засаг ийм хэмжээнд хүрэхгүй байна” гэсэн хэнэггүй тайлбар өгөөд зогсож байв. Сурагчдад өнөөдөр дотуур байр нь чухал уу, соёлын ваучер нь чухал уу гэдэг дээр анализ хийх чадамжгүй Боловсролын сайд, түүнийг нь батладаг УИХ байгаа нь харамсалтай. ХҮН нам бодлогын түвшинд ч Засгийн газраа сөрөх зориг, улсын чухал салбарыг өөрийн хүнээрээ хариуцуулж байгаагийн хувьд төсвөө тануулахгүй гэж бат зогсох эрэмгий чанар ч цухалзсангүй.
“Улсын төсөв данхайлаа” гэж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа тэргүүтэй гишүүдийн дуу ордонд “хадсан”. Олон нийтийн зүгээс алдагдалтай төсвийг шүүмжилж байгааг нь сайшаасан ч одоо дахин өргөн баригдаад танагдаж байгаа төсөв дээр харахад зардлаа бууруулна гэчихээд шаардлагатай, чухал салбаруудаас таналт хийж байгаа дээр өчүүхэн ч ач холбогдол өгч, дуу гаргаагүй нь анхнаасаа тэд улс төрийн зорилготой дуугарсныг нь харуулах ч шиг. Зүгээр танахдаа биш, юуг танаж байгаа нь төсөв дээр чухал гэдгийг олж харсангүй, ярьсан ч үгүй. Популизм эндээс эхэлдэг.
УИХ-ын чуулганаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан. Улсын төсвийн нэн чухал асуудалтай хутгалдан орж ирсэнд тэгэсгээд дарагдаад өнгөрөв бололтой. УИХ-ын нэр бүхий эмэгтэй 20 гишүүдээс ирүүлсэн саналаар нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай нэмэлт өөрчлөлтийг ирэх оны 12 дугаар сарын 31 хүртэл хойшлуулсан. Намууд дотоод асуудлаа ярилцаж, дүрмээ шинэчлэх боломжит агуулгаа нэг ёсондоо хойш нь татаж байна гэсэн үг. “Улс төрийн сөрөг хүчин” гэдэг АН-ын тодотгол нь сүүлдээ ердөө л сул үг мэт болов. АН дотогшоогоо өнгийх хүсэлгүй байгаа энэ үзэгдлийг нам дотроос нь чуулган дээр намын гишүүд нь хатгаж шүүмжилнэ лээ. Хамгийн их дотоод асуудал руугаа шагайх ёстой нам нь АН, ХҮН мөн үү мөн. ХҮН нам ч энэ хуулийн заалт дээр хэлгүй, дүлий мэт чимээгүйхэн арагш гулсав. УИХ-д суудал авсан хэдхэн намын хоёр нь ийм хулчгар байхад МАН том байх нь аргагүй.
Улс төрийн эдгээр үйл явдлуудын дундуур УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “ууртай дүр” ч мөн үзэгдээд өнгөрөв. Өмнө нь З.Энхболд УИХ-ын дарга байхдаа л ийм дүрээ харуулж байсан санагдана. Намрын чуулганы нээлт дээр Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн учир гишүүдийн хариуцлагыг чангатгана гэж хэлсэндээ хүрч эхлэв бололтой. Парламентийн хуучинсаг арга барилыг бүрэн хална гэсэн дараа үеийн амбицаар гарч ирж байгаагаа саяын долоо хоногт хүчтэй цухалзуулав.
Ингээд харвал өнөөдөр Засгийн газрын сайд нарын зардлаас танах замаар төсвийн алдагдлыг бууруулах энэ бужигнаан дунд Соёлын сайд Чинбатын Номин үнэхээр “лоббигоороо” жин дарж байгаа нь харагдлаа. Сайн биш муу жишиг. Уг нь яг адилхан хүүхэд рүү чиглэсэн Боловсролын салбарын зардлыг танаж байхад “ваучераа тануулаад сургууль цэцэрлэгийн барилга, тохижилтын зардлаас тануулахгүй байя” гэчихсэн бол улс төрийн манлайлал үзүүлэх алтан боломж байсан. Сурагчдад сурах сургууль, багачуудад цэцэрлэгийн барилга нь байхгүй байхад соёлын ваучераар яах ч билээ.
Эл бүх процессийн цаана Засгийн газрын тэргүүн бас л эзгүй байж таарлаа. Нэг талдаа Сангийн сайд Б.Жавхлангийн шандасыг сорьж буй ч явдал биз. Сайд нарынхаа төсвөөс бууруулахгүй гэж цээжээрээ хамгаалж байсан ч МАН-ыг ивж яваа ХҮН намын засаг дахь ганц сайдын төсвөөс хайрлалгүй танаж үзүүллээ. Намууд нэгийг бодох биз.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эд нар бол маниусаар зүгээр наадчих юм бна л даа. Хасахыг дэмжээгүй сан�##� өгсөн хүмүүсийн хамгийн эхэнд лав Алдаржавхлан гээд харагдаад л өнгөрсөн. Ёстой сонин л юм бна. Ийм л хорчин б�##�иар юмнууд л гишүүн болдог болсон шүү дээ.
Баян хүний эрх хав шиг хүүхэнтэй өмнө Монголын засаг төр сөхрөх юмаа даа тэр соёлын 18 тэрбумыг хасчихаж чадахгүй шившигээ л тарьж дууслаа даа ОюунЭрдэнийн засгийн газар кккккк
ИХ баялагтай, 3.5 сая иргэнтэй монгол улсыг манай төр засаг яагаад хөгжүүлж чаддаггүй юм вэ? Тэрбум 300 сая гаруй хүн амтай хятад улс нэг удирдагчийн удирдаж байхад л ядуу иргэнгүй болж чадсанаа зарлаж байна. БИДЭНД яахаараа ийм чадваргүй, ухаан муутай дарга нар заяасан юм вэ? Болж , бүтэж байгаа юм монголд �##�га. ЗӨВХӨН утааны асуудлыг 30 жил яриад үр дүнгүй сууж байна. ИРГЭДИЙН амьжиргааны түвшин сайжирсан юм �##�га. Улам доройтсоор. УИХ ынхаа гишүүдийн тоог нэмээд ч төрд найдвар �##�га. БАХЬ байдгаараа УИХ нь хурлынхаа ирцийг яриад сууж байдаг.
Номин авгай чинь Сангийн сайд Жавхлангийн төрсөн эгчийг төрийн нарийн бичгийн даргаараа авчихаад л бүх төсвөө тавиулаад их пээдгэр байгаа юм билээшт
Өө тийм байх нь. Цус ойртчихжээ
Их хур�##� засгийн газар нь өлөн хулгайч луйварчидаар дүүрсэн ийм арчаагүй төр засагтай улс орон гэж байдаггүй л байх.
Бүх сайд нар хамраа чихүүлчих тэгвэл төсөв чинь танагдахгүй
ДАНХ НОМИНГИЙН ХАРМААНД ЯВАА Л ДАА. ТЭГЭЭД Л ИЙМ БАЙДАГ ЮМ.
Энэ царай муутай шаамий хүүхэнд Монголын төр ямар өртэй юм бол доо.
Энхтүвшин,Баярмаа нар худлаа бүлтэрч байгаад мөнгө аваад чимээгүй болсон уу? Мөнгө шантаажилж худлаа попордог гэсэн.
Энэ ерөнхий сайд чинь тоо мэддэггзй гэсэн. Аргагүй юм бна. Төсөв хэлэлцэхээр л бхйхгүй болчихдог. Юу гэж ойлгох уу?
Одоо монголд ямар ч нам төрий толгойд гараад нэмэргүй боллоо доо,солонгос шиг нэг генер�##� гарч ирээд хув�##�знуудыг нам буудаад засгийн эрхийг авб�##� таарна
Энэ засгийн газар огцрох хэрэгтэй ганц хүүхэнд толгой мэдүүлсэн засгийн газар энэ ядарсан ард түмэнд хэрэггүй энэ улс оронд хэрэгтэй зүйл зөндөө байхад өнөө маргааштай энэ кино урлаг яг ямар хэрэгтэй юм бэ энэ олон мянган хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байхад сургууль цэцэрлэг хэрэгтэй байна шүү дээ дээр нь бас цахилгаан станц нефть боловсруулах үйлдвэр эмнэлэг зөндөө ажилгүй ядарсан ард түмний өр зээл ажилгүй з�##�уус зөндөө байхад энэ кино энэ тэр гэж хуцаад явж байх юм аа
Соёлын сайдын багцыг танах , эсэх асууд�##� нь энэ улсын тусгаар тогтнол , монгол үндэстний аюулгүй байд�##�тай холбоотой маш эмзэг асууд�##� . Үүнийг ухаантнууд ойлгож , тэнэгүүд , эрлийзүүд эсэргүүцэж байгаа !!
Номингийн мөнгийг хасаад боловсролын төсвийг танахгүй хэвээр үлдээхгүйдээ бүх юм мөнгөөр л явдагын тод жишээ номин эцгийнхээ хөрөнгийг м�##�лаад явахгүй Төр рүү зүтгээд байгаа нь хачин тэгээд бүр сайд
Мөнгөтэй хүний өмнө сөхөрдөг төр засаг байдаг гэдгийг утгаар нь харууллаа даа энэ төр...Мөнгө хүнийг байтугай тар засгийг ч сөхрүүлж чаддаг юм байна доо..энэ төр засгийн өмнөөс ичиж үхлээ...
Жишээ нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум ганц ширхэг х�##�уун ус байхгүй байхад соёлын төв, ваучер зүгээр яршиг. Эхлээд хирнээсээ с�##�аад өмхий үнэргүй болмоор байна. Ноогий саадаа...
Ардчилсан нам энэ тэнэг Гантөмөрөө сольмоор юм .Гайгүй дэмжээд явчий гэхээр дан олиггүй юм таарах юм.С.Эрдэнэ ээс арай гэж с�##�а�##� Гантөмөр гэж мангуу хэрэг �##�га.
Номин хүүхний багцыг дахин танаж сургуульд......
Адъяа даргаа юу бодож байна.Энэ МАН-н бодлого зөв үү !??Энэ нам Зүүнийх үү ,баруун чиг үү ..Ахмад гишүүний хувьд тайлбар өгөөч...Эрдэнэт Адъяад хандав.Миний дарга байсан учир
Нөгөө хүүхэд эрхээ хамгaaLж тэмцэж чадахгүй учраас нтр гээд уйлан дуугараад байсан Наараа m#l авгай нтр нь хүүхдийн сургууль дотуур байр нтрийг хасцан бхад таг чиг
Аав Чинбат нь охиныхоо ар т�##�д баттай зогсож бгаа.Учир нь Чинбат ХААДС аас олон тэрбумын хөнгөлөлттэй зээл аваад өгөхгүй луу унжсан нь шүүхэд шилжих болчих гээд тэрийг нь охин нь хамга�##�ж байгаа юм.Тэгээд ч Сонгуульд 10 орчим тэрбум төгрөг хандивлуулсан Эрх баригч нар Номинд өртэй.Өрөндөө хэлсэн хүссэн төсөвийг нь батлуулж тэр нь Номингийн т�##�ынханд ханг�##�ттай мөнгө олох боломж үүсгэдэг юм.Одоо олон тэндер зарлана.Тэр болгонд нь Гачууртийн угшилтай хүмүүс орж тендэрийг нь авна.Энэ бөгтийсөн чавганц аятай авгай хятадад бсан бол шоронд явах цаг дөхсөөр л бгаа.Гэхдээ Монголд мөнгө хүчтэй