Гадаад мэдээ

Трамп Францад Зеленскийтэй уулзсаны дараа Украинд гал зогсоохыг уриаллаа

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ням гарагт /2024.12.08/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан байна. Энэ нь АНУ-ын сонгууль болсноос хойш Трамп, Зеленский хоёр нүүр тулж уулзаж буй анхны тохиолдол байсан юм. Трамп түүнтэй уулзсанаас хэдхэн цагийн дараа Украин, ОХУ-ын хооронд нэн даруй гал зогсоож, галзуурлыг зогсоохын тулд хэлэлцээ хийхийг уриалсан байна.

Тэрбээр өөрийн эзэмшдэг Truth Social платформ дээрээ “Зеленский болон Украин тохиролцоонд хүрч энэ галзуурлыг зогсоохыг хүсэж байгаа. Яаралтай гал зогсоож, хэлэлцээг эхлүүлэх хэрэгтэй. Би Владимирыг сайн мэднэ. Үйлдэл хийх цаг нь одоо. БНХАУ үүнд тусалж чадна. Дэлхий дахин хүлээж байна” гэж бичсэн байна Зеленский, Трамп хоёр Парисын алдарт Нотр Дамын сүм дахин бямба гарагт/2024.12.07/ нээж буй арга хэмжээнд оролцохоор Парист ирээд байсан юм. Тэд Макроны хажууд сууж нээлтийн үйл ажиллагааг үзжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зон
Зон
12 сар 9, 2024 13:33

Зөв дэмжиж бна Зэлэнскиигээс ш�##�тга�##�на

Холбоотой мэдээ

Back to top button