Байгаль орчин
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-35 см бага тул мөсөн дээр зорчихгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа ч голын мөс зузаараагүй, нимгэн энэ үед иргэд голын дээгүүр авто машинаар зорчиж, эрсдэлд орох тохиолдол гарсаар байна.
Ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см бага, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгааг албаныхан анхааруулав.
Өөрөөр хэлбэл, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд, олон нийтийг мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас иргэдэд анхаарууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.