Гадаад мэдээ

Гүржийн жагсаал 11 дэх шөнөдөө үргэлжиллээ

Гүрж улсад эрх баригч нам Европын холбоонд элсэх хэлэлцээг хойшлуулах шийдвэр гаргасны дараа олон арван мянган иргэд жагсах болсон. Тэгвэл ням гарагт /2024.12.08/ тус жагсаал 11 дэх шөнөдөө үргэлжилсэн байна. Үүнээс гадна эсэргүүцлийн жагсаалыг мэдээлж буй Гүрж сэтгүүлчид хүчирхийлэлд өртөж байгааг эсэргүүцсэн өөр нэг жагсаал явагдсан юм.

Нийслэл Тбилиси дэх парламентын ордны гадаа болж буй жагсаалыг дарахын тулд хууль сахиулах албаныхан илүү хүч ашиглаж эхэлсэн байна. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд өдөр бүр усан буу, нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа аж. Мөн цагдаа нар хууль сахиулахынхан руу салют буудсан хүмүүсийг зодож, Тбилисийн төв өргөн чөлөөнд хаалт босгожээ.

Бямба гарагийн /2024.12.07/ болсон жагсаалын үеэр сэтгүүлч Мака Чикладзе болон Привели телевизийн сувгийн зураглаач руу хэсэг танхай этгээдүүд халджээ. Чикладзе зураглаачийн хамтаар хэсэг хар хувцастай этгээдүүд жагсагчдыг зодож буй бичлэгийг авсан байна. Үүний дараа тэдгээр этгээдүүд Чикладзе болон зураглаач руу халджээ. Халдлагын улмаас зураглаач толгойдоо гэмтэл авч, камераа алдсан байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button