Нийгмийн
"Мазаалайн судалгаа, хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
"Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.12.09) болж байна.
Мазаалайн тухай эрдэм шинжилгээний хурал өмнө нь хоёр удаа зохион байгуулагдаж байв.
Нэлээд хэсэг хугацаанд завсарласны дараа өнөөдөр ийн гурав дахь удаа, салбар бүрийн эрдэмтэн, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож буйгаар онцлог болж байна.
Одоо хөтөлбөрийн дагуу эрдэмтэд өөрсдийн сэдвээр тус бүр 15 минутын илтгэл тавьж байна. Та бүхэнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, Биологийн ухааны доктор Б.Мижиддорж (Алтайн өвөр говийн биологийн олон янз байдал сэдвээрх) нарын илтгэлийг хүргэнэ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.