Гадаад

Босогчид Башар Асадын хувийн машины цуглуулга 40 гаруй тансаг зэрэглэлийн машиныг олжээ

Сирийн ерөнхийлөгч Башар Асад улсаа орхин явсны дараа тус улсын мянга мянган иргэд Дамаскийн төв талбайд цугларч, дээгүүр нь Сирийн Чөлөөт Армийн далбайн өнгийг харуулсан онгоц нисгэжээ. Учир нь босогчид Дамаскийг эзэлж, ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрсэн байна.

Сүүлийн 11 өдрийн турш босогчдын зүгээс Асадын засаглалын эсрэг тэмцэж, ийнхүү түүний засаглалыг буулган авч байна. “Энэ бол зөвхөн Сирийн ард түмний төдийгүй Ойрх Дорнодын иргэд, Ливан, Палестин, Сирийн ард түмний аль алиных нь хувьд чухал мөч. 50 гаруй жилийн эв нэгдэл, социализм гэсэн уриан дор эрх чөлөөгүй, Сирийн олон мянган иргэнийн тамлан зовоож, дарласан системээс ангижирч буй явдал” хэмээн олон улсын ажиглагчид онцолжээ.

Босогчид Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хувийн машины цуглуулга 40 гаруй тансаг зэрэглэлийн машиныг гаражаас нь олсон байна. Машины дундаж үнэ 3 сая ам.доллар бөгөөд хамгийн сүүлийн үеийн машинууд, тэдний ганц хоёр нь л Дамаск хотын дугаартай байжээ.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 9, 2024 18:33

МАНАЙХ ХЭЗЭЭ ИНГЭЖ ЗАСГАА ТҮЛХЭН УНАГААХ ГЭЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button