Энтертайнмент

"Моана" анимэйшний шинэ анги орлогоороо "Frozen II"-ыг даваад байна

Саяхан нээлтээ хийсэн “Уолт Дисней” компанийн бүтээл болох “Moana 2” хүүхэлдэйн кино "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

Хойд Америкт 300 сая, дэлхийн кинотеатруудаас 600 сая ам.долларын орлого олсон бөгөөд Талархлын баярын дараах амралтын өдрүүдэд тогтоосон дээд амжилтыг эвджээ. Энэ нь 2019 онд 35.2 сая долларын орлого олсон “Frozen II” киног арда орхисон тохиолдол болоод байна. Өмнө нь "Моана” анмэйшний шинэ анги 221 сая ам.доллар олсон бөгөөд 2023 онд 204.6 сая долларын ашиг олсон “The Super Mario Bros”-ыг давж тав хоногийн дотор нээлтийн дээд амжилтыг эвдэж байсан билээ. “Тус анимэйшний шинэ анги өмнөх ангиасаа илүү баялаг, хүлээлтийг давсан хэмээн Диснэй компанийн захирал Алан Бергман хэвлэл өгсөн яриандаа дурджээ.

Мөн уг анимэйшнээс гадна “Wicked”, “Гладиатор II” зэрэг уран бүтээлүүд кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болж эхэлмэгцээ орлогоороо Bоx office-ийн дээгүүрт бичигдсэн хэвээр байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button