Гадаад мэдээ

Squid Game-ийн хоёрдугаар улирал нээлтээ хийхээсээ өмнө Алтан бөмбөрцөгт нэр дэвшлээ

“Netflix”-ийн алдарт цуврал Squid Game-ын хоёрдугаар улирал 82 дахь удаагийн Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын шилдэг драмын төрөлд нэр дэвшсэн байна. Сонирхолтой нь тус цуврал хараахан нээлтэй хийгээгүй байгаа юм. Ингэснээр Squid Game цуврал нь нээлтээ хийхээсээ өмнө Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн цөөн хэдэн бүтээлийн нэг боллоо.

Тэрхүү цуврал энэ сарын 26-ны өдөр нээлтээ хийх юм. Албан бөмбөрцгийн наадам даваа гарагт /2024.12.09/ нэр дэвшиж буй уран бүтээл, бүтээлчдийн нэрийг зарласан байна. Тэгвэл Squid Game Телевизийн шилдэг драмын цуврал төрөлд нэр дэвшсэн аж. Тус цурвал “Peacock”-ийн The Day of Jackal, “Netflix”-ийн “The Diplomat”, “Prime Video”-ын Mrs & Mr.Smith, “FX” болон “Hulu”-ийн Shogun цувралуудтай өрсөлдөх юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button