Гадаад мэдээ

“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ

“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн микрочип бүтээсэн гэжээ. Тус компани мэдэгдсэнээр бол тэрхүү 4 см квадрат хэмжээтэй чип нь дэлхийн хамгийн хурдан суперкомпьютерүүд 10,000,000,000,000,000,000,000,000 жил шаардаж байж тооцоолох зүйлийг таван минутад л тооцоолж чадах аж.

Тэрхүү математикийн тооцоолол нь ямар нэгэн арилжааны ач холбогдолгүй юм. Гэхдээ “Google” компани нь энэ мэт чипээр бүтээгдсэн квант компьютер нь ирээдүйд анагаах ухаан, зай хураагуурын хими, хиймэл оюун ухаан гэх мэт одоогийн компьютерын тооцоолж чадахгүй байгаа асуудлыг шийднэ гэж найдаж буй.

“Google”-ээс гадна “Microsoft”, “IBM”, “Amazon” гэх мэт технологийн томоохон компаниуд мөн квант компьютер хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. 2019 онд “IBM” компани “Google”-ын квант чип нь сонгодог компьютер 10 мянган жил шаардаж байж тооцоолох зүйлийг тооцоолсон гэх мэдэгдлийг нь эсэргүүцсэн. “IBM” сөрж мэдэгдэл гаргахдаа тэрхүү тооцооллыг энгийн компьютер хоёр ба хагас өдрийн дотор тооцоолж чадна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 15, 2024 23:53

Сурт�##�чилгаа л байна

Холбоотой мэдээ

Back to top button