Гадаад

Ард түмэн нь огцруулахаар тэмцэж буй БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл гэж хэн бэ

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ сарын 3-ны өдрийн 22 цагт  орон даяар онц байдал зарласнаасаа үүдэж өнөөдөр албан тушаалаасаа буух, цаашлаад хуулийн хатуу шийтгэл хүлээхүйц нөхцөлд ороод байгаа билээ. Түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, хариуцлагаа хүлээ хэмээн Солонгосын ард түмэн жагссаар байна.

Тэрбээр тус улсын 13 дахь ерөнхийлөгчөөр 2022 оны 5 дугаар сард сонгогдсон бөгөөд Солонгосын прокурорын байгууллагад олон жил ажиллаж, авлигын эсрэг ажил өрнүүлж байсан төдийгүй БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн авлигын хэрэг болоод “Самсунг” корпорацийн ерөнхийлөгч Ли Жэ Ёны авлигын хэргийг мөн шалгаж байсан гэдэг. 2019 онд БНСУ-ын Ерөнхий прокурорын албан тушаалд томилогдсон бөгөөд энэ үеэсээ тус улсын улс төр, бизнесийн томчуулын авлига, албан тушаалын хэргийг мөрдөхөд идэвхийлэн ажилласан аж.

2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа оролцохын тулд Улсын ерөнхий прокурорын албан тушаалаа орхиж, 2022 онд Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёныг ялснаар тус улсын ерөнхийлөгч болж байсан юм. Тэрбээр сонгогчдын 48.56 хувийн саналаар буюу өрсөлдөгчөөсөө ердөө гуравхан хувийн зөрүүтэйгээр ялалт байгуулсан. Түүний улс төрийн рейтинг улсдаа тийм ч сайн биш боловч түүний нэр дэвшсэн Ардын хүч нам нь улсдаа нэр хүндтэй нам хэмээгддэг бөгөөд түүнийг энэ намаас нэр дэвшүүлсэн нь сонгогдоход нь хамгийн том нөлөө үзүүлсэн гэдэг.

Түүний улс төрийн үзэл баримтлал нь АНУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжихээс гадна Хойд Солонгосын цөмийн бөмбөгийн хөтөлбөрийн эсрэг хатуу байр суурьтай нэгэн. Гэвч түүнийг төрийн эрх барьж буй цаг хугацаанд БНСУ-ын парламент дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс түүний засаглалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг билээ. Улсын бодлого тодорхойлох болон түүний улс төрийн зарим томилгоонууд үргэлж маргаан шүүмжлэл дагуулдаг. Энэ нь түүнийг улс төрийн туршлага багатай, шинэдэж байгаатай холбоотой хэмээн олон нийт хардаг байна.

Юн Сок Ёлын алдаа юу байв

Ард түмнийх нь зүгээс түүн рүү ирдэг хамгийн том шүүмжийн нэг нь түүний эхнэр улс төрийн үйл хэрэгт нь хөндлөнгөөс нөлөөлдөг гэх асуудал юм. Тэрбээр эхнэр Ким Гон Хи-гийн хамт амьдардаг бөгөөд хүүхэдгүй. Эхнэрийнх нь хөндлөнгийн оролцоог сөрөг хүчний зүгээс шүүмжлээд зогсохгүй эхнэр рүү нь чиглэсэн удаа дараагийн дайралтуудын ард Юн Сок Ёл хэд хэдэн удаа хариу үйлдэл үзүүлж байжээ.

Мөн Юн Сок Ёл сөрөг хүчин болох Арчилсан намыг Хойд Солонгосын бодлогыг дэмжсэн, засгийн газрын ажлыг саатуулсан гэх үндэслэлээр парламентдаа мэдэгдэлгүй улс орон даяар гэнэтхэн онц байдал зарлах шийдвэр гаргасан нь өнөөдөр түүний улс төрийн түүхэн дэхь карьерийг нь эцэслэхэд хүргээд буй. Мөн Батлан хамгаалахын сайд Ким Юн Хён нь ерөнхийлөгчдөө онц байдал зарлахыг санал болгосноор эх орноосоо урвасан гэм буруутан тодотгол зүүхдээ хүрсэн. Онц байдлын үеийн цэрэг армийг командлах хүнээр армийн штабын даргыг томилсон нь олон нийтээс хамгийн өндөр буруутгалыг авч байна.

БНСУ-д онц байдлын үед улс төрийн бүх төрлийн үйл ажилагааг хориглож, олон нийтэд улс төрийн аливаа мэдээлэл, суртал ухуулга хийхийг мөн хориглоно. Мөн улсын бүх хэвлэл мэдээллийг төрийн хяналтад авч, орон даяар аливаа нэг жагсаал эсэргүүцэл хийхийг бүрэн хориглодог байна. Нэг ёсондоо улсын бүх хэрэг цэрэг армийн ерөнхий командлагчийн гарт очно гэсэн үг. Хэрвээ онц байдлын үед эдгээр заалтыг зөрчвөл өндөр шийтгэлтэй бөгөөд олон нийтийн зүгээс ийм хоцрогдсон үеийн хуулиар ард иргэдээ хүнд нөхцөл байдалд оруулах гэж байсанд нь бүр ч эгдүүцэн, эсэргүүцэж буй.

Юн Сок Ёлыг эхлээд намаас нь өмгөөлж байсан ч сүүлдээ түүний онц байдал зарласан явдал Солонгосын иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа энэ үед нам нь ч өмгөөлөхөөс түдгэлзээд байна. Хэдхэн цагийн дотор онц байдлыг парламентийн гишүүд нь цуцласан ч солонгост үүний үр дагавар даруйдаа ирж, воны ам.доллартай харьцах ханш унаад зогсохгүй улсынх нь нэр хүнд унасан юм.

Мөн Юн Сок Ёл сөрөг хүчнийхээ улс төрчдөөс төрийн эсрэг ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр өөрийн дотны дүү, тагнуулын даргад тэднийг баривчлуулж, хориулах тушаал өгсөн нь олон нийтэд илчлэгдээд байна.

Сөрөг хүчний зүгээс түүнд импичмэнт хийнэ гэдгээ мэдэгдэж, улс төрийн байр суурь нь ийн ганхаж байна. Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхийг тал бүрээс шахаж байгаа бөгөөд цаг хугацааны л асуудал болоод буй. Онц байдал гэдэг тоглоом бишийг БНСУ-ын жишээнээс харж болохоор.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 09:50

АЯА ЭНЭ АМЬТАН ИЙНХҮҮ ГАШИЛСАН КИМЧИ БОЛЛОО ЭХНЭРИЙХЭЭ ҮГЭЭР УЛС ОРНЫГ УДИРДАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.ТӨГС ТӨГС НЭР ТӨРӨХӨД ЦААСАН ДЭЭР ТӨГСӨХӨД ЧУЛУУН ДЭЭР БИЧИГДМОЙ ДҮҮЖЛҮҮЛЭХ БУУДУУЛАХ ХОЁРЫН АЛИЙГ НЬ СОНГОХ ЮМ ХӨ ЭСВЭЛ УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА ИНГЭЭД ДУУСГАЯ ГЭЖ ХЭЛЭЭД МОНГОЛД ОЧИЖ МАЛЧИН БОЛЛОО ТЭХ ҮҮ? ГЭЖ ХЭЛ ТЭГВЭЛ ЧИ МАНАЙД ИРЭЭД ХОНЬ ХАРИУЛ ИНГЭЖ Л ЧАМАЙГ ХАРЖ ҮЗЬЕ ӨӨР СОНГОЛТ АЛГА ШИВ ДЭЭ

Иргэн
Иргэн
12 сар 11, 2024 11:07

Хаан болох гэж байж харц хоригдол болов оо гэж

Холбоотой мэдээ

Back to top button