Top StoriesУЛС ТӨР

Танилц: Ирэх онд баригдах болон төсвөөс хасагдсан замууд

Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсыг зургаан бүсэд хувааж, бүс бүрийн онцлог, нөөцөд нь тохирсон хөгжлийн замын зураглалыг гаргасан.

Улмаар зургаан бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон “Бүсчилсэн хөгжлийн таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтын өрнүүлэхээр болсон.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2028 он хүртэл уг таван тойрогт Улаанбаатараас Тайланд хүрэх хэмжээний авто зам буюу нийт 4440 км авто замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан билээ. Ингэхдээ,

  • 2025 онд 967.9 км зам
  • 2026 онд 958.8 км зам
  • 2027 онд 2,162.3 км зам
  • 2028 онд 351.0 км замыг тус тус барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Үүнээс 2025 оны төсөвт 3 их наяд 442.3 тэрбум төгрөгөөр нийт 2,120.9 км авто замын барихаар болж, ирэх онд 671.5 тэрбум төгрөгийн төсөв тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болоод байсан юм.

-Ирэх онд баригдах авто замууд-

Энэ хүрээнд ирэх онд орон нутагт дараах автозамуудыг барихаар төлөвлөсөн.

Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Дархан, Сэлэнгэ, Төв аймагт:

  • Хөвсгөл аймгийн Бор бургастай даваанд авто зам
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Эрдэнэбулган сум хүртэл авто зам
  • Архангай, Завхан аймгийн заагт байрлах Солонготын даваанд авто зам
  • Архангай аймгийн Ихтамир сумаас Батцэнгэл сум хүртэл авто зам
  • Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас Гурванбулаг сум хүртэл авто зам
  • Улаанбаатараас Булган хүрэх хатуу хучилттай автозамаас Төв аймгийн Баянцогт сум хүртэл авто зам
  • Төв аймгийн Цээл сумаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум хүртэл авто зам
  • Төв аймгийн Батсүмбэр сумаас Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон хүртэл авто зам
  • Орхон, Дархан-Уул аймгийн холбосон хатуу хучилттай авто замаас Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хүртэлх авто зам
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймгаар дамжин Алтанбулаг боомт хүрэх авто зам

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын Налайх дүүрэгт:

  • Хэнтий аймгаас Ульхан боомт хүрэх авто замыг Дадал сумтай холбох авто зам
  • Улаанбаатар хотын Налайх дүүргээс тэрэлж хүртэх авто замын шинэчлэл
  • Сүхбаатар аймгийн Асгат сумыг Бичигт боомттой холбох авто зам
  • Дорнод аймагт 27 км авто замын шинэчлэл хийх, мөн Дорнод аймгаас Халхгол сум хүртэл цаашлаад Сүмбэр-Рашаан боомт хүрэх авто зам

Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт:

  • Дундговь аймгийг Говь-Угтаал сумтай холбож, цаашлаад Говьсүмбэр аймаг хүрэх авто зам
  • Дундговь аймгаас Өмнөговь аймаг хүртэлх авто замд их засвар
  • Өмнөговь аймгаас Баяндалай сум хүрэх авто зам
  • Өмнөговь аймгаас Гурвантэс сум хүрэх авто зам

Завхан, Баян-Өлгий аймагт:

  • Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдыг холбосон авто зам
  • Завхан аймгийн Тэс, Буянхайрхан, Түдэвтэй сумыг холбосон авто замын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ.

Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээн авснаар Засгийн газар дахин алдагдалгүй төсөв боловсруулах шаардлагатай болсон. Ингэхдээ шинэ төсөвт дээрх замын ажлаас наймыг нь хассан байгаа юм.

Тодруулбал, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн томоохон 38 төслийг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дахин эрэмбэлж, бүс нутагт нэн тэргүүнд шаардлагатай, богино хугацаанд хэрэгжих боломжтой, дараа онуудад төсөвт Хүчингүй болсон төсөвт 38 шинэ төсөл байсны дийлэнх нь зам, эрчим хүчний төслүүд. Эдгээрээс 9 төслийг хойшлуулсан. Үүний найм нь автозамын төсөл.

-Энэ оны төсвөөс хасагдсан найман авто зам-

2025 оны шинэ төсвийн төсөлд зам тээврийн салбараас 8 төсөл арга хэмжээ бүхий нийт 1 их наяд гаруй төгрөг хассан байна. Энэ хүрээнд дараах замуудын бүтээн байгуулалтыг цуцалжээ.

Зүүн бүсээс:

  • Хэрлэн-Тосгон-Уул-Халхгол чиглэлийн хатуу хучилттай авто зам 256 км,
  • Буйр нуур нисэх буудлын зам,
  • Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто зам 54 км,

Улаанбаатараас:

  • Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх шинэчлэл, 6 гүүрэн байгууламжийн хамт,

Говийн бүсээс:

  • Чойр-Мандалговь чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам,
  • Мандалговь-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 2 дугаар үе шат,
  • Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын төгсгөл 74.2 км зам,

Хангайн бүсээс:

  • Мянганы замын Батцэнгэл, Их тамир сум чиглэлийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67 км зам,

Төвийн бүсээс:

  • Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл дөрвөн эгнээ 113.1 км гүүрэн байгууламж, 885.6 у/м

Эндээс харахад, Монгол Улсад үр өгөөжтэй буюу боомтуудад холбогдох хоёр автозамын бүтээн байгуулалтыг хасаж, баригдаж дуусаагүй хоёр автозамыг дуусгах ажлыг хойшлуулжээ.

Тухайлбал, орон нутгийн автозамын бүтээн байгуулалтаас хасагдасан Мандалговь-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам нь Дорноговь, Дундговь, Чойр гээд цаашлаад Замын-Үүд боомттой. Харин наашлаад нисэхийн хурдны замтай холбогдсон говийн аймгуудыг холбосон голлох зам, томоохон бүтээн байгуулалт. Энэ зам баригдсанаар говийн бүсийнхэн боомт болон нийслэл аль ч тал руугаа хатуу хучилттай автозамаар зорчих болом бүрдээд байсан. Гэвч төсвөөс хасагдсан. Мөн орон нутагт барьж эхэлсэн ч холбож дуусаагүй автозамын бүтээн байгуулалтууд дахин хүлээгдэх болоод байна.

Мөн аялал жуулчлал болон бусад чиглэлээр ашиглах гурван автозамын бүтээн байгуулалтыг тус тус хассан байна.

Эдгээрийг бүсчилсэн зургаан тойргоор авч үзвэл зүүн бүс болон говийн бүсийн замын бүтээн байгуулалтыг их, Хангайн бүс болон төвийн бүсийн бүтээн байгуулалтыг бага хасжээ. Харин хойд бүсийн автозамын бүтээн байгуулалтыг хэвээр үлдээсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас дахин өргөн барьсан 2025 оны төсвийн төслийн улсын төсвийн хөрөнгө оруулалтад нийт 618 төсөл, арга хэмжээнд 3,224.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгахаар төлөвлөсөн. Үүний 29.7 хувийг зам, тээврийн салбарт эзэлж байна. Өмнө өргөн барьсан төсвийн төсөлтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тоо 19-өөр буурч, санхүүжилтийн хэмжээг 838.7 тэрбум төгрөгөөр багасгасан байна.

-Нийслэлийн төсвөөр ирэх онд барих, засварлах, шинэчлэх авто замууд-

Харин нийслэл төсвөөрөө ирэх онд авто замын салбарт дараах бүтээн байгуулалтыг хийхээр тусгажээ.

  • Гурван байршилд 34.8 км урт авто зам
  • 1713 метр урт гүүрэн байгууламж бүхий гол гудамж зам,
  • Найман байршилд 5.2 км туслах гудамж,
  • 12 байршилд 18.5 км гол болон туслах гудамж замуудын засвар,
  • Туулын хурдны замын 31 км урттай авто зам, гүүрэн байгууламж

болон нийт замын шинэчлэлд 881.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 50 төсөл, арга хэмжээ хэрэгжүүхээр төлөвлөсөн байна. Үүний 600 тэрбумыг зөвхөн Туулын хурдны замыг барихад ашиглахаар төсвийн төсөлд тусгаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 08:41

орон нутгийн замуудаа түр хасаад Дархан Алтанбулагийн замаа шинэчлээчээ

Иргэн
Иргэн
12 сар 12, 2024 22:12
Reply to  Зочин

Орон нутгийн замыг яагаад түр хасна гэж. Хөдөөнийхөн ч гэсэн хүн, тэд сайхан замаар зорчих эрхтэй.

Зочин
Зочин
1 сар 13, 2025 12:55
Reply to  Иргэн

Хөдөөгийхнийг мориор нь явуул, зам нтр хэрэггүй !

Зочин
Зочин
12 сар 11, 2024 09:15

1 цагт зорчих тээврийн хэрэгслийн бөөгнөрлөө бодвол нийслэлдээ түлхүү зам барьмаар бна
Замгүй хоттой түгжирч бж

тогтох
тогтох
12 сар 11, 2024 09:20

Өвөрхангай Баянхонгор чиглэлд хийх зам байхгүй юу эсвэл тойрог цэнхэртсэн гээд шангаа хүртэж байгаа юу эсвэл замын хүртээмж ханг�##�ттай болсон юм уу.

Зочин
Зочин
12 сар 11, 2024 16:14

Баруун бүсийн зам яасан юм бэ. Ховд аймгийн сум хоорондын замыг эхний ээлжинд хасах хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 13, 2025 12:57
Reply to  Зочин

Еөөк,ЕС нар зүүн аймгийнх ш дээ ! Ховдоос ЕС-тай болж байж зам нтр яриарай !

Зочин
Зочин
12 сар 12, 2024 12:39

МАН ямар л олигтой юм хийв гэж

Иргэн
Иргэн
12 сар 12, 2024 22:10

Сэтгүүлч охины ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсье.

Зочин
Зочин
12 сар 14, 2024 07:24

Зарим замуудын ажлыг зогсоогоод Улаанбаатарт шууд явдаг хурдны гол зам, гүүрэн зам барих хэрэгтэй байна. Гол зам шүү, амьтнаар бол гол судас шүү. Тэгэхгүй бол энэ хотын хөдөлгөөн зогсох нь ээ. Амьтнаар бол амьдрах аргагүй боллоо. Авто зогсоолууд барих хэрэгтэй байна

Зочин
Зочин
1 сар 13, 2025 15:37

Хойшлогдлоо хорогдсоор гуравхан зам л баригдах байх муу амлаагүй ер нь дандаа ийм байсан газар чөлөөлөлтөөс өвөл тохирчиж болох л байсан газар чөлөөлөхөд 1ээс 2жил замаа эхлэх гэж 1ээс 2 жил замаа дуусгах гэж 1 ээс 2жил ингэсээр бгаад 5жил 3 4 хөн км зам тавьдаг

Сда минь
Сда минь
1 сар 13, 2025 18:03

Хотод зам нэмээд түгжрэл буурдаггүй юмаа..

Намшир
Намшир
1 сар 14, 2025 13:37

Тендэр зарлаад зураг нь хийгдэж байгаа замууд �##�га байна. Өрр орон нутгийн багц гэж явдаг юм болов уу. зурагтай мөртөө дахин зураг хийгндэд байгаа юм лдаа.

Холбоотой мэдээ

Back to top button