Сирид босогчид шинэ ерөнхий сайд томиллоо
Сири улс дахь босогчид мягмар гарагт /2024.12.10/ Мохаммед аль-Башир нэртэй хүнийг шилжилтийн засгийн газрыг удирдах ерөнхий сайдаар томилсон байна. Өмнө нь Аль-Башир босогчид удирддаг Сирийн баруун хойд бүсэд орон нутгийн захиргааны даргаар ажиллаж байжээ. Тэр шилжилтийн засгийн газрыг ирэх жилийн гуравдугаар сарын нэгэн хүртэл удирдах юм.
Аль-Башир хэлэхдээ “Өнөөдөр бид засгийн газар болон босогчдын засгаас бүрдсэн хурал хийсэн. Энэхүү хуралдаан нь засгийн газрын баримт бичиг, институцийг шилжүүлэх сэдэвтэй явагдсан юм” гэжээ.
Мягмар гарагт шинэ ерөнхий сайд томилсноос гадна Сирийн нийслэл Дамаскт Ерөнхийлөгч Башар аль-Ассад Москва руу зугтсанаас хойш анхны удаа банкнууд хаалгаа нээсэн байна. Мөн дэлгүүрүүд дахин нээгдэж, замын хөдөлгөөн сэргэн, гудамж талбайг цэвэрлэх ажиллагаа эхэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөлөө олж эвээ сахиж хөгжилд нэгдээсэй билээ.