УЛС ТӨР

Дахин өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд нэмэлтээр 196.3 тэрбумыг оруулж батлажээ

Улсын ерөнхий аудитор Улсын төсвийн төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хийсэн дүгнэлтээ УИХ-д танилцуулах үеэр төсөвт зураг, мэдээлэлгүй 196 тэрбумын төсөл дахин орж ирж тусгагдсан талаар хэлсэн юм.

Үүнд “Бүсүүдэд, улсын хэмжээнд нэршлээр байршил тодорхойгүй тусгагдсан арга хэмжээний задаргааг тусгайлан хэлэлцүүлж батлуулах. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөхдөө Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэн нийцүүлэх. Сангийн яаманд, УИХ-аас батласан төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн төсвийн төслийг боловсруулж байх, Төрийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ногдол ашгийг төсөвт бүрэн төвлөрүүлэх. Тоног төхөөрөмж, их засвар болон ТЭЗҮ-г боловсруулахдаа эрэмбэлэх, аргачлал зохицуулалтыг тодорхой болгох. Эдийн засаг хөгжлийн яаманд, ТЭЗҮ-г боловсруулах ажлын даалгаварт тавигдах шаардлага, хүлээн авах шалгуур, төсөвт өртгийг тооцож хянах жишиг үнийг тогтоох, УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу бүх шатны төсөв, захирагчид аудитын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж байна” гэсэн юм.

Дахин өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд нэмэлтээр 26 арга хэмжээ, төслийг нэмж төсөвлөсөн бөгөөд үүнд шинээр хэрэгжих 56.5 тэрбумын төсөвтэй зургаан барилга, 7.1 тэрбумын өртөгтэй барилгын их засварын ажил, 14.7 тэрбумын өртөгтэй гурван тоног төхөөрөмж болон энэ оноос хэрэгжиж эхлээд цаашид үргэлжлэх 118 тэрбумын өртөгтэй барилгын ажлыг мөн багтаасан байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button