Макрон ирэх 24 цагт шинэ ерөнхий сайд томилох хүсэлтэй байна
Мягмар гарагт /2024.12.10/ Францын парламент дахь намууд Ерөнхий сайд Эммануэль Макронтой шинэ ерөнхий сайд томилох талаар хэлэлцсэн байна. Тус уулзалтын дараа Макрон 48 цагийн дотор шинэ ерөнхий сайд томилохоор ажиллана гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт парламент санал хурааж Мишель Барниегийн засгийн газрыг буулгах шийдвэр гаргасан. Энэ нь сүүлийн зургаан сард Макронд тохиолдсон хоёр дахь томоохон улс төрийн хямрал болсон юм. Макрон Социалист нам дараагийн засгийн газрын тэргүүнийг томилход тусална гэж бодож буй. Социалист намын дарга Оливье Фор Элисейн ордноос гарсныхаа дараа “Сонирхолтой боловч үр дүнд хүрээгүй уулзалт байлаа” хэмээжээ.
Макрон 2027 онд буюу хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө дахин парламентыг тараахыг зайлсхийнэ гэж найдаж буйгаа намын дарга нарт хэлсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард тэрбээр парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан. Энэ нь одоог хүртэл үргэлжлээд буй улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.