Ши Жиньпин худалдааны дайнаас хэн ч хожихгүй гэдгийг АНУ-д анхаарууллаа
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин худалдааны дайныг дахин эхлүүлэхгүй байхыг АНУ-д сэрэмжлүүлж, БНХАУ нь эдийн засгийн эрх ашгаа хамгаална хэмээсэн байна. Мөн тэр худалдааны дайнаас хэн ч хожихгүй гэдгийг анхааруулжээ.
Тэрбээр мягмар гарагт /2024.12.10/ Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг дэлхийн санхүүгийн хэд хэдэн томоохон байгууллагын тэргүүн нартай уулзах үедээ ингэж хэлсэн байна. Тус уулзалтаас нэг хоногийн өмнө БНХАУ-ын албан тушаалтнууд АНУ-ын хамгийн том компаниудын нэг болох микрочип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн эсрэг монополын мөрдөн байцаал явуулж эхэлсэн юм.
БНХАУ-ын төрийн өмчит “CCTV” телевиз мэдээлснээр бол Ши Жиньпин “Гаалийн татварын дайн, худалдааны дайн, технологийн дайн нь түүхэн тренд, эдийн засгийн хуулиудын эсрэг зүйл. Үүнд ялагч байхгүй” хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ микрочиптэй холбоотой дахин нэг экспортын хориг БНХАУ-ын эсрэг тавьсан. Тун удахгүй төрийн эрхийг авах Доналд Трамп БНХАУ-ын бараануудад тавьдаг гаалийн татвараа нэмнэ гэж мөн мэдэгдсэн байгаа.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.