Гадаад
БНСУ-ын воны ханш ам.долларын эсрэг суларсаар байна
БНСУ-д онц байдал зарласны дараа воны ханш ам.долларын эсрэг суларч, сүүлийн хоёр жилийн доод түвшиндээ хүрээд байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тус улсад нэг ам.доллар 1428 вонтой тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 1442 вонтой тэнцэж байна. БНСУ-ын Төв банкнаас ам.долларын эсрэг суларч буй воны ханшийг “ажиглах” байдалтай байгаа талаар мэдээлжээ.
Онц байдлын дараа өөр нэг түгшүүр үүсгэж байгаа нь хэд хэдэн улс орнууд БНСУ-ыг аялаж, зорчихгүй байх орны тоонд нэрлэсэн нь дотоодын эдийн засагт нөлөөлөх дараагийн үр дагаваруудыг бий болгож болзошгүй хэмээжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.