УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ё.Баатарбилэгийг 5 жил хорих ялыг хэвээр үлдээж, ₮246 саяыг гаргуулахаар болов

Өнөөдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдийн оролцсон шүүх хуралдаан Улсын Дээд шүүхийн танхимд боллоо.

540 хавтаст хэрэг бүхий хэргийг хэлэлцэж, 41 шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хэрэгтэй холбоотой гомдол болон проукрорын гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг өнөөдөр хэлэлцсэн юм.

Хуралдааны үеэр шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Пүрэвсүрэн: Шүүгдэгч Батбаатарт холбогдох хэргээс бусдыг нь хэвээр үлдээсэн. НВЦ компанийн Ц.Баатарбилэг нарын хүмүүст хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Эдгээр хүмүүс учруулсан хохирлоо төлөөгүй, хор хохиролыг арилгаагүй байхад торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хор хохиролд тохироогүй, шударга ёсны чанарт нийцээгүй гэж энэ талаар прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 3,4-р ангийн 20-д зааснаар хатгагчид гүйцэтгэгчээс багагүй ял оногдуулна гэсэн зохицуулалттай. Энэ зарчим зөрчигдөж, шүүх ял шийтгэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Ё.Баатарбилэгийг НВЦ компанийн зээлтэй холбоотой хэргийг тус компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.долларын хахууль авсан үйл баримт, түүнд авагдсан хууль ёсны дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар 5 жил хорих ял шийтгэхээр заасан нь түүний гэм бурууд тохирсон байна. Гэмт хэрэг үйлдэхэд дурдагдсан мөнгийг Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах байсныг 100 мянган ам.доллар 246 сая төгрөг гаргуулах болгон өөрчилж байна " гэсэн юм.

Ингэснээр БСШУ-ны сайд асан Ё.Баатарбилэгийг нийтийн албанд томилодох эрхийг 4 жилээр хасаж 5 жилийн хорих ял оногдуулсан гурван шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Улсын дээд шүүхийн шийдвэрийн араас ШШГЕГ-аас Ё.Баатарбилэгийг хорих, ялыг эдлүүлэх процесс үргэлжлэх юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
12 сар 11, 2024 19:46

Хэнтийн 3.ыг эсэргүүцэхээр ккккк

Зочин
Зочин
12 сар 12, 2024 01:17
Reply to  Эрдэнэ

За шаа шаа.өгсөн нь хэргээ илчлээд,авсан нь хүлээн зөвшөөрчихсөн байхад

Зочин
Зочин
12 сар 11, 2024 19:52

Энэ бол жинхэнэ хэлмэгдэл Хэнтийн
Орк ууд өөрсдөө энэнээс дор зүйлд
Шийтгэгдэн бүгд хулгайчид...

Зочин
Зочин
12 сар 11, 2024 20:31

Нөгөө 5 жил нь одоо дуусаж байгаа биз дээ, шүүх гэсээр байта-л. Монголын шүүх гэж нээрэн, ццц. Юу гэж ч хэлэхэв дээ. Одоо нөгөө Мөнхбат хаа явна? Хадмынхаа биеийг эмчлүүлсэн болов уу эсвэл хадмаа сольчихоод дунд хуруудаад явна уу? Бүр эсвэл Солонгост харлачихав уу, яачваа, хөөе? Гэмт хэрэгтэн шүү дээ, тэр чинь. Нөгөө Хүрэлсүх а-лна, булна гээд байсан яав?

Зочин
Зочин
12 сар 11, 2024 20:59

Утга агуулга авц�##�даа муутай бичих юм

Зочин
Зочин
12 сар 11, 2024 21:40

Жинхэнэ хэлмэгдэл.Архангайд аамгийн их бүтээн байгуул�##�т хийсэн гишүүн.Дэндүү шударгадаа хэлмэгдэж байна даа

Зочин
Зочин
12 сар 12, 2024 01:17
Reply to  Зочин

Хахаха

хурдла
хурдла
12 сар 11, 2024 22:04

Төлбөрийг төлж буй өдрийн ханшаар төлөх , авилагыг 5 нуг�##�ж төлүүлэх ,авилагыг эхнэр хүүхэд эх эцэг хадамыг хамтаран идсэнээр яллаж , хамтран төлүүлэх .төрд 3 үеэр ажиллуулахгүй ялладаг ХЯТАДЫН хуулийг УИХ аар хуульчилж бж монголын авилага устна

Эрик
Эрик
12 сар 11, 2024 22:41

Энэ хүнийг хоридог нь юув дээ өөрсдөө аймаар юмнууд байж

Зочин
Зочин
12 сар 12, 2024 00:30

ТОМЧУУДАА БАРЬЖ ХИЙЖ ЧАДАХГҮЙ МӨНГӨГҮЙ ЖИЖИГ ГАРУУДААР ТУГ ТАХИЖ БАЙНА! НҮҮСРЧДЭЭ
ХИЙГЭЭЧЭЭ
АВЛИГАД ИДЭГДСЭН ШҮҮХЭЭЭ

Зочин
Зочин
12 сар 12, 2024 02:51

Жинхэнэ хулгайчуудаа яллаж. илчлээч нөгөө нүүрс одоо энэ түлш яасан заваан сонин юм хийдэг гаргадаг шүүх вэ яагаад ийм арчаагүй байдаг юм бэ их юмаар гайхуулах юмаа гэмгүй номхон ыг нь шууд л хөөе шүүхийнхэн минь түмэн олон нүдтэй чихтэй зүрхтэй шүү их хэмжээгээр улсаа тоносон дээрэмчдээс ялаач ямар арг�##� хуурайчилт түүж байгаа. лугаа адил санагдаж байна яагаад ??

Холбоотой мэдээ

Back to top button