Нийгэм мэдээ
Монголын төмөр замынхан 50 ширхэг агч мод тарилаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон өнөөдөр “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтаж Баянзүрх дүүргийн нутагт орших Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 50 ширхэг агч модны суулгацыг тарилаа.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас “Монголын төмөр зам” ТӨХК нь Улаанбаатар хотод жил бүрийн тав, аравдугаар саруудад мод тарихын зэрэгцээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд тогтмол мод тарьж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.