Нийгэм мэдээ

Монголын төмөр замын ажилчид ХАБЭА-ын сургалтад хамрагдлаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффисын нийт ажилчдын хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ХАБЭА-ын сургалт өнөөдөр зохион байгуулагдлаа.

ХАБЭА-ын сургалт нь

1.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /цаашид "ХАБЭА" гэнэ/-н сургалтын төрөл, агуулга, суралцагчид болон сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага,  сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгох, ХАБЭА-н сургалтын байгууллага, багш, ажилтныг бүртгэхтэй холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон  энэхүү журмаар зохицуулна.

1.2. ХАБЭА-н сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана.

1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь орон тооны бус ХАБЭА-н сургалтын зөвлөлийг байгуулан ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын дарга батлан хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button