Гадаад мэдээ

FIFA: 2034 оны ДАШТ-ийг Саудын Араб зохион байгуулна

FIFA лхагва гарагт /2024.12.11/ 2034 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Саудын Араб зохион байгуулна гэдгийг батлан мэдэгдэл хийжээ. Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман дэлхийн алдартай спортуудыг улсдаа хөгжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө зарцуулсан. Ийнхүү FIFA тус улсад хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулах эрхийг олгосон нь томоохон явдал юм. Гэхдээ хүний эрхийн төлөөх байгууллагууд Саудын Араб ДАШТ-ыг зохион байгуулах нь цагаач ажилчдын амь насыг эрсдэлд оруулна гэж шүүмжилж байна.

Сонирхолтой нь 2034 оны ДАШТ-ыг зохион байгуулахаар нэр дэвшсэн цор ганц улс нь Саудын Араб байжээ. FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино “Конгрессын санал хураалт тодорхой байна” гэж хэлж Саудын Арабыг тодруулсан юм.

Үүнээс гадна FIFA-гийн конгресс 2030 оны ДАШТ-ыг зургаан улсын нутаг дэвсгэрт зохион байгуулна гэдгийг эцэслэн баталжээ. Зохион байгуулалтын ажлыг Испани, Португал, Морокко харицна. Үүнээс гадна Аргентин, Парагвай, Уругвайд тус тус нэг тоглолт явагдах юм. Уругвайд нэг тоглолт явуулж байгаа нь түүхэн ач холбогдолтой. Учир нь тус улс 1930 онд анхны ДАШТ-ыг зохион байгуулсан. Хөлбөмбөгийн ДАШТ-ын 100 жилийн ой гэдэг утгаараа Уругвайд нэг тоглолт явуулж буй.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button