НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурваст гал зогсоохыг шаардлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей лхагва гарагт /2024.12.11/ хуралдахдаа Газын зурваст Израил болон Хамасын хооронд нэн даруй, болзолгүйгээр, бүрмөсөн гал зогсоож, барьцаанд буй хүмүүсийг суллахыг шаардсан байна. Ассамблейн 193 гишүүний 158 нь уг тогтоолыг дэмжсэн юм. 2023 оны аравдугаар сард Ассамблей гал зогсоохыг уриалж байсан бол энэ удаагийн тогтоол нь илүү ширүүн хэллэг ашигласан байна.
Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь заавал биелүүлэх ёстой үүрэг биш. Гэхдээ дэлхийн дахин дайны талаар ямар үзэл бодолтой байгааг харуулж буй улс төрийн ач холбогдолтой зүйл юм. Тэрхүү тогтоолыг АНУ, Израил болон бусад долоон улс дэмжээгүй. Харин 13 орон түдгэлзсэн санал өгчээ. Үүнээс гадна Палестинд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг UNRWA байгууллагын үйл ажиллагааг нэгдүгээр сараас зогсоох Израилын хуулийг буруушаахыг тогтоолыг мөн дэмжсэн юм.
Израил UNRWA байгууллагын ажилтнууд өнгөрсөн жилийн аравдугаар сарын дайралтад оролцсон гэж мэдэгдсэн. НҮБ мэдэгдэл хийхдээ дайралтад оролцсон байж магадгүй UNRWA байгууллагын есөн ажилтныг ажлаас нь халсан гэсэн юм. Мөн Ливанд амь үрэгдсэн Хамас бүлгийн нэгэн командлагч UNRWA-ын ажилтан байжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.