Судалгаа: Дэлхий даяар 50-иас доош насны хүмүүс гэдэсний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн
Шинэ судалгаа 50-иас доош насны хүмүүс гэдэсний хорт хавдраар өвчлөх тоо дэлхий даяар нэмэгдэж байгааг харуулжээ. Тэрхүү судалгаа “Lancet Oncology” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Эрдэмтэд Европ, Хойд Америк, Ази, Далайн орнуудын 50 улсад дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээ хийхэд 27 улсад нь гэдэсний хорт хавдрын тохиолдол нэмэгдсэн байна. Хорт хавдрын тохиолдлын өсөлтөөр хамгийн өндөр орнууд нь Шинэ Зеланд (4 хувь), Чили (4 хувь), Пуэрто Рико (3.8 хувь), Англи (3.6 хувь) байсан юм.
Мэргэжилтнүүд энэхүү өсөлтийн шалтгааныг ойлгож, судлах эхний шатандаа явж буй. Тэрхүү судалгааг бичсэн эрдэмтэд түргэн хоолны хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт нь үүнд нөлөөлж буй хүчин зүйл байх магадлалтай аж. Америкийн Хавдрын нийгэмлэгийн хорт хавдрын тандалтын ахлах судлаач Сон Хюна “Гэдэсний хорт хавдар эрт илэрч буй нь дэлхий нийтийн үзэгдэл. Өмнөх судалгаанууд нь өндөр орлоготой барууны орнуудад ийм өсөлт ажиглагдаж байсан. Одоо дэлхийн янз бүрийн эдийн засаг, бус нутаг дахь орнуудад ажиглагдаж байна” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.