Нийгмийн

Нийт нутгийн 50 хувь 10-20 см зузаан цастай байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээг танилцууллаа.

Уг мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цастай байна.

Зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу (8 аймгийн 20 сум) байдалтай байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button