Б.Жавхлан сайд төсвөө авч үлдэхийн тулд хууль зөрчин парламентад худал ярьсан болж таарав
Өнөөдөр /2024.12.12/ УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталсны дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газрын гишүүдийн УИХ-д худлаа ярьж буй асуудлыг хөндөж үг хэлэв.
Учир нь өчигдрийн /2024.12.11/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Сайдын төсвөөс хасах дээр хуулийн алдаатай гурван санал байна. Тухайлбал Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон манай яамны төсвөөс “хөрөнгө оруулалт, их засвар” гэсэн төсвийг танах гэж байна. Энэ боломжгүй. Учир нь манай хоёр яаманд ийм зардал байхгүй. Сангийн яам энэ жил засвар хийхгүй. Эдийн засаг, хөгжлийн яам бүр яамгүй. Түрээсийн байранд байдаг. Тэгэхээр энэ байхгүй төсвийг ярьсан байна. Энэ нэг хүн хоёр том сайдад ийм зардал байж л таараа. Тэрнээс нь хас гэж гурван гишүүн тавьсан бололтой” хэмээсэн.
Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр чимээгүй суусаар асуудлыг өнгөрүүлсэн.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газрын гишүүд УИХ-д орж ирээд худлаа ярьдаг болсон байна. Б.Жавхлангийн байхгүй гээд байсан төсөв бидэнд тараасан төсвийн материал дээр байна. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамны төсөв дээр “хөрөнгө оруулалт, их засвар” гэсэн мөр байна” гэв. Түүний энэ үгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэмжиж, ийм асуудал байгааг тодотголоо.
Тэгэхээр Сангийн сайд Б.Жавхлан төсөв хэлэлцэж байх үед сайдын төсвөө хамгаалхын тулд манай яамнаас хасуулах энэ төсөв чинь “байхгүй” хэмээн илт худал ярьсан болж таарав. Харин ингэхдээ Эдийн засаг, хөгжлийн сайдыг хүртэл хамруулж, өмгөөлсөн нь анхаарал татаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Жавхлан гэж МАН ы хошного долоогч бол улс эх орноо гэсэн сэтгэл ,зүтгэл даанч ыхгүй гар даа.Дээр үед Япон гуанзны угаадас долоож байсан золбин шдээ.
Хуурсаар хуурсаар худ�##�ч, хумс�##�саар хумс�##�саар хулгайч гэдэг үг энэ хүнд яг тохирох юм бна. Ийм ёс зүйгүй, худ�##�ч, хулгайч хүмүүс их хурлын гишүүн, ЗГ-ын сайд хийнэ гэдэг бол олон нийтэд маш муу үлгэр дуурайл�##� үзүүлж бгаа. Эргүүлэн татв�##� таарна.
Жавхлан ганц энэ ч биш бүх асууд�##� дээр дандаа худлаа ярьдаг нөхөр шүү дээ яг ВИЛенин шиг.
hudlaa yarij niitiin tatvaraar burddeg tosviig ooriin tav tuh ashigtai baidald zartsuulah ni il tod gemt hereg bmaar yum. mongol yagaad hogjihgui bgaa ve gedeg ni end haragdaj bna. buruu yum , hulgai, luivar hiisen hund ya.ar ch shiitgel alga. tiim uchraas aihguigeer hulgai, avilgal, tosviig hair nairgui ureh uildliig hiij bna.