Нийгэм мэдээ

Монгол хөвгүүд түүхэн амжилт үзүүлж, аяллаа өндөрлүүллээ

"The MongolZ" плэй-оффын эхний тоглолтод ялагдаж, мажорын аяллаа дуусгалаа. Энэ жилийн мажорт Азийн CS2-ын түүхийг The MongolZ бичиж, нэрээ мөнхөлж үлдээлээ.

Тэд плэй-оффын эхний шатанд өмнө нь учраа таарч байсан Германы MOUZ багтай тоглолтоо эхэлж, 0-2 онооны харьцаатайгаар ялагдал хүлээв.

Тоглолт The MongolZ-гийн сайн тоглодог Ancient мапаар эхэлсэн. Гэвч тус мап дээр 14-16 оноогоор эхний ялагдлаа хүлээсэн. Харин дараагийн Nuke мапыг MOUZ багийнхан сонгож, 13-9 онооны харьцаагаар ялалтаа байгууллаа. Ийнхүү MOUZ багийнхан Spirit, Liquid багуудын аль нэгэнтэй нь тоглож, шөвгийн дөрөвт шалгарах тоглолтоо хийнэ.

Энэ жилийн мажорт "The MongolZ" багийн хожлын цуврал 13 хүрч, манлайлж түүх бичиж, Азийн төдийгүй европынхны хараанд үлдэж, онцгойрсон юм.

Тоглолтын дараа The MongolZ багийн гишүүн Techno4K ярилцлага өгөхдөө, "Бидний аялал энд хүрээд өндөрлөлөө. Биднийг энэ хүртэл дэмжиж ирсэн хүмүүстээ баярлалаа. Бид ирэх жил илүү хүчтэйгээр иргэж ирнэ" гэлээ.

Ийнхүү ирэх жилийн Мажорт тэднийг хүчтэйгээр иргэн ирж, ахин нэг түүх бичихийг хүлээх үлдлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2024 01:51

Одоо энэ тоглоом шоглоомхоноор оролдохоо болих хэрэгтэй улс орондоо хэржгтэй зүйл хийцгээ мангар бацаанууд

Зочин
Зочин
12 сар 13, 2024 08:58
Reply to  Зочин

Eh orniihoo neriig l gargj bn cadq hevtj bj aril thu

Зангараг
Зангараг
12 сар 13, 2024 02:59

Шөвгийн дөрөвт ч үлдэж чадаагүй бацаануудыг онгироох хэрэггүй чааваас гэж....

Холбоотой мэдээ

Back to top button