Гадаад мэдээ

Путин Зул сараар Украинд гал зогсоохыг дэмжлээ

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Зул сарын баяраар Украинд гал зогсоож, дайны хоригдлууд солилцох томоохон үйл ажиллагаа явуулах санал гаргасан гэж Кремль пүрэв гарагт /2024.12.12/ мэдэгджээ. Орбан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй лхагва гарагт /2024.12.11/ утсаар ярихдаа энэ саналыг дэвшүүлсэн байна. Тэгвэл Путин энэхүү саналыг дэмжсэн гэж Кремль мэдэгдэлдээ онцолжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ-ын тал нь Орбаны санал дэвшүүлсэн энхийн замаар шийдэл олж, хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байна” гэсэн юм. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Унгарын элчин сайдын яаманд хоригдол солилцох тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн гэж Песков хэлсэн байна. Харин Украины тал Орбаныг Путинтэй утсаар ярьсныг шүүмжилж, Зул сараар гал зогсоох саналыг дэмжээгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2024 13:02

Ногооноо ард түмнээ устгаж дуусгах хүсэлтэй байгаа юм байх даа.Дайн дууссаны дараа улсаасаа зугтаж гарна даа энэ гомо жүжигчин

Зочин
Зочин
12 сар 13, 2024 17:50

хүмүүсээ боддоггүй ямар тэнэг �##�и�##�гч вэ хөө үхэвэл таарна

Холбоотой мэдээ

Back to top button