НАТО батлан хамгаалахын төсвийг ихэсгэхийн тулд Европын иргэд золиос гаргахыг уриаллаа
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте пүрэв гарагт /2024.12.12/ үг хэлэхдээ батлан хамгаалахын төсвийг нэмэхийн тулд Европын иргэд золиос гаргахыг уриалжээ. Тэрбээр тус холбооны гишүүн орнууд Европын урт хугацааны аюулгүй байдлыг хангахын тулд тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал гэх мэт зүйлийн төсөвт золиос гарган батлан хамгаалахын төсвийг нэмэх хэрэгтэй гэсэн юм.
Рютте Брюссельд үг хэлэхдээ “Өнөөдөр би та бүхний дэмжлэгийг хүсэн уриалж байна. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Бидний эрх чөлөө, хөгжин цэцэглэлт, амьдралын хэв маягийг хамгаалахын тулд танай улс төрчид та бүхний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Маргааш аюулгүй байхын тулд өнөөдөр золиос гаргахыг улс төрчдөдөө хэлээрэй” хэмээжээ.
Нидерланд улсын Ерөнхий сайд асан Рютте НАТО-гийн гишүүн орнууд дайны үеийн сэтгэлгээнд шилжиж, батлан хамгаалахын үйлдвэрлэл, зардлаа нэмэхийг уриалсан юм. Тэрбээр гишүүн орнуудын ихэнх нь ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалахынхаа салбарт зарцуулдаг нь урт хугацаанд гарч ирж болох дайснуудыг зогсооход хангалтгүй гэсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.