Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтэн асаргааны тэтгэмжийг олгох ёсгүй иргэдэд олгож ял шийтгүүлэв

Улсын ерөнхий прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44178, мөрдөн байцаалтын 3381 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 390 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлжээ.
Тухайлбал, Архангай аймгийн прокурорын газраас сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийгмийн халамжийн сангаас болон асаргааны тэтгэмжийг олгох ёсгүй иргэдэд олгож, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их юмаа олж шийтгэж дээ. Нохой долоомор ууд
Хэрэг л бол шийтгэх ёстой.Их,бага гэж байхгүй.
Хотын бүх хороодод ш�##�гах хэрэгтэй. Яг хэрэгтэй хүмүүс нь авдаггүй гэж хардаж байгаа. Ядаж хороон дээрээ хэн хэн авдаг гэдгийг тавьж болохгүй төрийн нууц байх л даа.
Хууль эрхзүйн захирамжтай олгогдох ёстой хөнгөлөлтийн хугацааг мэдэхгүйдээ юу?, мэдэн будилж настай өвчтэй хүнийг үл тоох хандлагаар шийдвэрлэхгүй явд�##� хөдөө орон нутагт Булганы Хялганатад байх юм. Орон нутаг дахь мэргэжилтэнд нь хууль эрхзүйн актыг нь заасан мессаж илгээсэн ч үл тоомсорлосоор...,
Чуулганы