Д.Энхтүвшин: Би Л.Төр-Одыг дуудаж заналхийлээгүй, тэгэж авирладаг ч хүн биш

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од ubn.mn өгсөн ярилцлагадаа, МҮХАҮТ-ын өмнөх ерөнхийлөгч буюу УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн талаар “Евроазийн Эдийн Засгийн Холбоотой түр хэлэлцээ хийхэд саналаа өгнө үү гэсэн албан бичигт ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах мөн монголын экспортыг нэмэгдүүлэхэд олон талын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гээд хариу өгчихсөн. МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг баривчлагдахад цочирдсон. “Д.Энхтүвшин намайг дуудаад том юмны үүд хаалга нээчихлээ, чи ялагдана. Ирж уулзаарай” гэж хэлсэн нь заналхийлэл гэж харж байгаа” хэмээн хэлсэн билээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од хэвлэлд өгсөн ярилцлагадаа тантай холбогдуулан хэд хэдэн асуудлын талаар ярьсны нэг нь таныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхад ЭЗХЯ-аас Евроазийн Эдийн Засгийн Холбоотой түр хэлэлцээ хийх гэж байна, саналаа өгнө үү гэсэн албан бичиг илгээсний хариуд та хамтран ажиллахад бэлэн гэдэг хариулт өгсөн гэж ойлгогдлоо?
-Эдийн Засаг Хөгжлийн Яамнаас намайг танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Монголоос экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өгч хамтарч ажиллаач ээ гэдэг албан бичиг ирсэн юм. МҮХАҮТ зөвхөн гарал үүслийн гэрчилгээ гаргадаг, тэр холбогдох мэдээллүүд нь манайхаас гардаг учраас бидний зүгээс экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж өгөхөд хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй ээ гэдэг хариу өгсөн.
Үүнийг Л.Төр-Од өлгөж авч буруугаар тайлбарласан байна лээ. Түүнээс биш Евроазийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн хариу огт өгөөгүй.
-Та өмнө нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг баривчилагдсан асуудлаар Л.Төр-Одын хийж байгаа зүйл гэж хэлж байсан шүү дээ?
-Үнэндээ, гэр бүлийнхэн нь надаас ингэж хэлсний араас хүмүүс улс төржүүлээд байна аа, та энэ асуудал дээр чимээгүй байж өгөөч ээ гэж гуйсан юм. Тиймээс би ар гэрийнх нь хүсэлтийг хүлээж авсан.
-Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одыг өрөөндөө дуудаж, заналхийлсэн өнгө аястай үг хэлсэн гэж ойлгогдсон?
-Ийм явуургүй юм яриад байгаа дээр нь надад үнэндээ хэлэх үг алга. Би өрөөндөө дуудаж хүн заналхийлдэг, тэгэж авирладаг ч хүн биш. Намайг мэдэх хүмүүс нь мэдэх биз дээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарын үсэгтэй бланктай бичгийг нь үзчихэд л маргаанд цэг тавина шүү дээ, сургаар хэрэлдэх хэрэггүй. Энхтүвшинд итгэж байгаа.
Мэдэхгүй юм даа. Гэхдээ Энхтүвшин гэдэг хүн богино зайны улстөрч, тодорхой эрх ашгийн төлөөлөл, тодрох гэж яарсан поп маягийн л харагдаад байгаа юм даа Цаг хугацаа харуулах биз
MCS -ийн улаан хамга�##�агч, хятадын гар хөлүүд дандаа худлаа шаана