Гадаад мэдээ

Германы парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахдаа туллаа

Германы канцлер Олаф Шольцийн засгийн газрын эсрэг итгэл үл үзүүлэх санал хураалт даваа гарагт /2024.12.16/ явагдсан юм. 733 суудалтай Германы парламентын 207 хууль тогтоогч л Шольцийн засгийн газарт итгэл үзүүлж саналаа өгчээ. Тэр хууль тогтоогчдын олонх буюу 367 санал авсан бол эрх мэдлээ хадгалан үлдэх байсан юм. Одоо гэнэтийн, ээлжит бус сонгууль явуулахад ойрхон байна.

Мэргэжилтнүүд Шольцийг тэрхүү санал хураалтад унана гэж таамаглаж байсан. Итгэл үл үзүүлэх санал хураалтыг засгийн газрыг бүрдүүлдэг гурван намын эвсэл төслийн бодлого дээр гүн зөрчилдсөний улмаас нуран унасны дараа явуулах болсон юм. Ийнхүү засгийн газарт үл итгэх болсон тул Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер одоо парламентыг тараах эсэхээ шийднэ. Парламентыг татан буулгаснаас 60 хоногийн дараа сонгууль явуулах ёстой. Шольцийн хувьд парламентын сонгуулийг эрт явуулахыг дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button