Нийгэм ярилцлага

Д.Мөнхбаатар: Утааг үндсээр нь бууруулах хүртэл иргэдийг угаартахаас сэргийлж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу утааг ямар аргаар яаралтай хоёр дахин буулгах талаар болон нүдэнд харагдах утааны PM2.5 PM10 тоосонцрын хэмжээ 600-д хүрч байгаа нь ямар хор хөнөөлтэй талаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.

-Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын даргын хувьд танаас асуух нь зөв байх. Өнгөрсөн шөнө PM2.5 PM10 тоосонцор нийслэлийн хэмжээнд 400-гаас дээш гарч зарим газруудад бүр 500-600 хүрч заасан байна. Хэдээс дээш заавал монголын стандартаар хүний биед ээлгүй гэж үздэг вэ?

-Манай үзүүлэлтээр PM2.5 PM10 хүхэрлэг хий, азотын исэл гэсэн үзүүлэлтүүдийг үндсэн үзүүлэлтээр нь авч үзэж байгаа. Нүдэнд харагдахуйц утаа буюу PM2.5 PM10-г нарийн ширхэгт тоосонцор гэж үздэг. Сүүлийн өдрүүдэд манай цаг уурын байгууллагаас тайлбарлаж буйгаар агаар мандал дээр хүйтэн агаар тогтож доор нь хотоос ялгарч буй утаа буюу халуун агаар тогтоод түүний доор дахин хүйтэн агаар үүсэж, халуун агаараа түгжсэн нөхцөл байдалтай байгаа. Уулан дээр гараад хотыг харвал утаа хотын дээр яг шугаман байдалтай харагдана. Энэ нь агаар сэлгэц явагдахгүй байгаа учир өнгөрсөн жилтэй харьцуулахад утаа их харагдаж байгаа байдал. Мөн өөрийн мэдлэгийн хүрээнд PM2.5 PM10-ын талаар тайлбарлая. Энэ тоосонцор нь хүний уушги руу шүүлтүүргүйгээр ордог. Бүр PM1 буюу нарийн ширхэгтэй тоосонцор болоод ирвэл судасны ханыг хүртэл нэвтлэх чадвартай. Хүний биед маш хортой гэдэг үзүүлэлт.

-Улаанбаатарын гэр хороололд жилд 15-20 мянган айл нүүж ирж, автомашин өнгөрсөн жилээс 250 орчим мянгаар нэмэгдсэн нь утаанд нөлөөлж байгаа-

2019 онд бид сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээр PM2.5 PM10 гэдэг үзүүлэлтээ 50 хувиар бууруулсан. Гэтэл агаарын бохирдол өнгөрсөн жилүүдээс яагаад өсөөд байна гэвэл нэгдүгээрт, автомашины тоо өсөж байна. Хоёрдугаарт орон нутгаас хотын гэр хороолол руу шилжин ирэх хөдөлгөөн өсөж байна.

Бидний тооцоолсноор жилд дунджаар 12-15 мянган айл орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирж гэр хороололд байршиж байна гэсэн тоо гарсан. Мөн өнгөрсөн 2023 онд нийт автомашины тоо 650 орчим мянга байсан бол энэ жил 805 мянга давсан.

Манай байгууллага шинжилгээ хийж үзэхэд автомашин зүгээр нормалдаж зогсоход болон 0-5 км/цаг хурдтай явж байхад ялгаруулах хорт хий буюу утаа энгийн хурдтай яваа машинаас гурав дахин ихэсдэг. Учир нь түгжрэлд явж байгаа автомашинууд хаз, тоормос ихээр ашиглах үед машинаас ялгаруулдаг бохирдол буюу хүхрийн хий, нүүрс төрөгчийн дутуу исэл зэрэг ялгардаг. Дээрээс нь нийт 805 мянга даваад байгаа тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь 10 жилээс дээш насжилттай байна. Үүний зэрэгцээ сүүлийн үед монголчуудын хэрэглээнд маш их нэвтрээд байгаа приус маркийн автомашинууд нүүрсэн яндангаа зарах тохиолдол их байдаг. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэдэг нь машины мотороос гарч байгаа утаа нь шүүлтүүргүй агаарт цацагдаж байна гэсэн үг.

-Утааг бууруулах үүднээс хар утаа хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй болгоно-

Нийслэлийн зүгээс утааны асуудал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хуучин хар утаа гаргаж явдаг автобуснуудыг шинэчилсэн. Нийслэл 1000 гаруй тээврийн хэрэгслийг евро 5 хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгслээр сольсон.

Энэ асуудал дээр ард иргэдэд энэ хотод миний агаар, таны агаар гэж байхгүй. Бид бүгдийн агаар л гэж бий. Тиймээс агаараа бохирдуулахгүй байхын тулд иргэд маань бас тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, нүүрсэн яндантай замын хөдөлгөөнд оролцоосой. Хар утаа хаяад байдаг тээврийн хэрэгслүүдийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаач гэдэг уриалгыг дэвшүүлмээр байна. Мөн уг асуудал дээр манай байгууллагаас тодорхой хэмжээний хяналтын ажиллагаа явуулаад үнэхээр агаар бохирдуулаад байгаа автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байлгах арга хэмжээ авна.

-Одоогоор нийслэлийн зарим байршилд зааж байгаа PM2.5 PM10 400-600  тоосонцрын хэмжээ хүний биед ямар хор хөнөөлтэй вэ?

-Энэ бол маш их бохирдолтой гэсэн үзүүлэлт. Ийм бохирдолтой үед утаа хүний амьсгалын замын систем рүү шүүлтүүдгүйгээр ордог. Тэгэхээр яг ийм агаарын бохирдол ихтэй үед PM2.5-ын эсрэг N95 зэрэг утаанаас хамгаалах маск зүүж явахыг зөвлөж байна.

Тоосонцор 500-гаас дээш гарвал хүний биед маш хортой нөхцөл байдал үүсэж байна гэсэн үг.

Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах уу, агаарын чанар өндөр зааж байгаа болон хүний биед өөрчлөлт мэдрэгдэж байгаа тохиолдолд яах ёстой талаарх мэдээллийг agaar.mn веб сайтад байршуулсан байгаа.

-Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагууд агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг ихэвчлэн сошиалаар авч байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд угаартахаас сэргийлэх болон зарим арга хэмжээний талаар сурталчилгаа их явуулдаг. Ер нь төрийн байгууллагууд өнгөрсөн жилүүдэд мөн утаатай ийм байдлаар тэмцэж ирсэн дүр зураг харагдаад байгаа. Нийслэл сурталчилгаа хийж, зуух тараахаас өөрөөр агаарын бохирдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байна?

-Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлын хүрээнд гал түлдэг байшин болон монгол гэрт байгаа иргэдийг яаж CO2 буюу нүүрс төрөгчийн дутуу исэлд хордуулахгүй байх вэ. Яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг зөвлөмжүүдийг өгдөг. Ер нь иргэд маань зуухныхаа бүрэн бүтэн байдал, битүүмжийг сайн шалгах хэрэгтэй. Түлш шатаж дууссан юм шиг харагдаж байгаа тохиолдолд зарим айлууд яндангаа салгаад, өрхөө бүтээдэг. Яагаад гэвэл гэрийнхээ дулааныг алдагдуулахгүй гэдэг байдлаар ийм үйлдэл хийдэг. Гэвч нөгөө унтарсан гэж бодсон түлш нь дотор цогшилт явагдаж, угаарын хийн ялгаруулалт үүссээр байдаг. Мөн зуухныхаа хавлахыг битгий бүтэн хаах нь маш буруу. Ядаж гурвалжлаад зүсчихвэл түүгээр нь угаарын хий гарч байдаг. Тэгэхээр энэ угаарын хийнд хордох эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэдэг нь гал түлдэг нийслэлчүүдийн эрүүл мэндтэй шууд холбоотой маш чухал асуудал.

-Утааг үндсээр нь бууруулахын тулд 20 мянган айлыг орон сууцжуулж, 20 мянган айлыг хий рүү шилжүүлнэ-

Харин утааг багасгана гэдэг асуудлыг нийслэл хот том зургаар нь авч үзье гэж ярьж байгаа. УОК-ын хуралдаан болон нийслэлийн удирдлагуудын түвшинд энэ асуудлыг ярьсан. Тухайлбал  “бид ямар нэгэн байдлаар хатуу түлшийг түлж байгаа тохиолдолд утаа гардгаараа гарна. Тэгэхээр бид их, бага хэмжээг л ярина”. Тиймээс энэ асуудлыг үндсээр нь шийдвэрлэх нийслэлийн зорилт, үндсэн шийдэл нүүрсийг больж, хий рүү шилжье гэдэг шийдэл.

Бид ирэх жил 15-20 мянган айл. Боломж нь байвал бүр 100 мянган айлыг хий рүү шилжүүлье гэж зорьж байна. Энэ ажлын тендер одоо зарлагдаад явж байна. Бас Баянхошуу, Сэлбэ дэд төв дээр 20 мянган айлыг орон сууцжуулах ажил явагдаж байгаа. Ингээд хий болон орон сууцаар шийдвэрлэж 100 гаруй мянган айлын янданг буулгаж чадвал агаарын бохирдол бууна.

Бид энэ удаад утааны үндсэн шалтгааныг уг үндсээр шийдвэрлэхийн тулд хатуу түлш хэрэглэхээс татгалзахаар ажиллаж байна. Маргааш гэхэд бүх юм бэлэн болохгүй учир шилжилтийн процесс явагдах хугацаанд нь ард иргэдийг угаартах эрсдэлээс хамгаалж, сэрэмжлүүлэх зорилгоор судалгаа хийж холбогдох арга хэмжээг авч байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч утааг хоёр дахин бууруулах чиглэл өгсөн. Утаа хоёр дахин буурахаар орчны бохирдол харагдах байдлаараа хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Утаа гэдэг нь үндсэн дөрвөн бодисын нийлмэл байдаг. PM буюу нарийн ширхэглэг тоосонцор, азотын исэл, хүхрийн давхар исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл гэсэн дөрвөн бодисоос бүрддэг. Хүний нүдэнд харагдаж байгаа утаа нь PM2.5 PM10 тоосонцор. Тавантолгой түлш сайжруулсан түлш нэвтрүүлснээр хүний нүдэнд харагдах утаа 50 хувиар буурсан үзүүлэлт байдаг. Энэ үнэн. Бид 2017 онд урд яваа машинаа олж харахгүй байсан үе. Тухайн үед сайжруулсан шахмал түлшний хэрэгцээ байсан уу гэвэл байсан. Харин одоо агаарын бохирдлын асуудлаа уг үндсээр нь шийдвэрлэх шаардлагатай. Энэ хүрээнд гал түлж байгаа айлуудаа нэг бол хий рүү нэг бол орон сууц руу шилжүүлэх арга хэмжээг авч. Хоёр шийдлийг зэрэг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бидний төлөвлөж байгаагаар нийслэл хот 200 мянган айл өрхтэй. Түүний 20 мянган айлыг хий рүү шилжүүлнэ. Тэгэхээр утаа 10 хувиар буурна.

-Утааг бууруулах чиглэлийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс уурын зуухнуудыг нүүрс түлэхийг хориглоно-

Мөн Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу бид яаралтай нийслэл хотод түүхий нүүрс буюу ангилж ялгасан нүүрс түлж байгаа 147 усан халаалтын болон уурын зуухнууд байна. Эдгээр газруудад манайхаас албан шаардлага хүргүүлж байгаа. Энэ хүрээнд ирэх нэгдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс түлхээ больж төвийн сүлжээнд холбогд эсвэл хий рүү шилж бүр болохгүй бол медлинг түлэхийг шаардана.

Медлинг нь чулуун нүүрстэй харьцуулбал ялгаруулах дулаан нь хамаагүй өндөр байдаг. Бас нүдэнд харагдах утааны хэмээ нь хоёр дахин бага байдаг. Тиймээс медлинг рүү шилжүүлбэл нүдэнд харагдах утаа нь хоёр дахин буурна.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 18, 2024 09:29

ЧИ ОДОО ИНГЭЖ ГУЦАХАА БОЛИВОЛ ЯАСЫН УГААРТААД НЯЛХ БАЛЧИР ҮРС ЭМНЭЛЭГТ БАГТАХГҮЙ БАЙНА.НАСТАНГУУДЫН ДАРАЛТ НЬ ИХСЭЭД НҮД НЬ ХЭД БҮЛТЭГНЭЭЛ ХАРВААД ЧАДАРЧ БАЙНА.ХҮРЭЛСҮХ ОЮУНАА АМАРБАЯСАГЛАН НАР ИРГЭДИЙХЭЭ ЭСРЭГ ХОРТ УТАА ХЭРЭГЛЭН ХОМРОГЛОН УСТГАЖ БАЙНА.ГАРДАН ГҮЙЦЭТГЭГЧ НЬ НЯМБААТАР ГЭЖ НЭГ МУУ ХУДЛАА ДАЛЧИГНАСАН ПЯЗДА БАЙНА ТА НАР ҮХЛИЙН МУУГААР ТАРЧИЛЖ ҮХНЭ ДЭЭ

Зочин
Зочин
12 сар 18, 2024 10:39

Ажлаа мэдэхгүй ийм юмнуудыг �######�уулж байж л утсаа багасна шүү дээ

Зочин
Зочин
12 сар 18, 2024 12:16

5 толгой түлшийг захир�##� даваацэрэн хулгайчийн хүү мөн том шааж байнаа нямбаатар ах чинь удахгүй асар их мөнгөний хэргээр асууд�##�д орохоор яахын болдоо

иргэниргэниргэн
иргэниргэниргэн
12 сар 18, 2024 12:42

машины оношилгооны газрууд чинь хахууль аваад тэнцүүлээд б.на ш дээ бууд�##� дээр автобуснууд муурт�##� угаартуулж б,на явуулын цагдаа гаргаад утаатай машинуудыг шууд ачаач хөдөлгөөнд бүү оруул

Зочин
Зочин
12 сар 18, 2024 18:33

90 оноос хойш Хотод нүүж ирээд байгаа нэмэргүй улсуудыг буцаагаачээ. Гэр хорооллоо багасга эсвэл АЦС барь, түүхий эд байхад яагаад барихгүй байгаа вэ? Техник технологи хөгжөөд байхад модон жорлонтойгоо заваарч суух. Бага оврын АЦС бармад байна

Бббб
Бббб
12 сар 19, 2024 13:00

Чи битгий тэнэгт

Бббб
Бббб
12 сар 19, 2024 13:01

Гоё хуцдаг гар вэ?

Зочин
Зочин
12 сар 22, 2024 09:41

Чи чадахгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button