УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Утааны сонсголыг Ж.Чинбүрэн ахална

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжье гэдэг санал хураалт явуулж, байнгын хороон гишүүдийн 76.8 хувь нь дэмжсэн.

Мөн ажлын хэсгийг ахлагчийг сонгох санал хураалт явуулж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонголоо. Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж, баталсан.

Уг тогтоолд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Дээрх тогтоол баталсантай холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолд Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button