УЛС ТӨР

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: "Орано майнинг"-ын хөрөнгө оруулалтын ногдол ашиг иргэдийн дансанд хуримтлагдана

Засгийн газрын хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит компаниудын талаар, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн.

Баялгийн сан дотроо гурван сантай. Хуримтлалын сан бол уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг энэ санд хуримтлагддаг. “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн өмчит уул уурхайн компани орлогыг төвлөрүүлж, ЭТТ 500 тэрбум, "Эрдэнэс-Оюутолгой" 342 тэрбумыг төвлөрүүлсэн. Нийт төвлөрсөн дүн 450 тэрбум болсон гэсэн үг. Энэ хадгаламжийн хүү бодогдож байх ёстой. Тэгэхээр 507 тэрбум болж өсөх байгаа. Иргэд И-Монголиагаар орж харахад нэг иргэнд 135 мянган төгрөг таны дансанд хадгалагдаж эхэлсэн гэсэн үг. Иймээс бид цаашид 14 мега төслөө явуулах шаардлагатай гэж яриад байгаа. Бадрах Энжержигийн Зөөвч овоо төсөл урагшилбал 0.7 их наядаар, Гашуунсухайтын төсөл урагшилбал 8.1 их наядаар өснө. Нийтдээ 38 их наядын хуримтлал санд цугларах төсөөлөлтэй байгаа. Төслүүд урагшилна гэдэг иргэдэд ногдлол ашгийн хуримтлал үүсч, үүнийгээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөртөө зарцуулах боломжтой.

"Орано майнинг"-тай хийх гэрээгээр АМНАТ-ыг бид боломжийн дүнгээр тогтоож байгаа. Эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулбал бид баялгийн сан руу хуримтлал үүсгээд явах, ашигтай боломж үүсч байгаа гэсэн үг. Төслүүд урагшилсны дараа иргэний хуримтлалын дансанд хэдэн төгрөгийн ногдол ашиг орсныг иргэд давхар хянаад явах боломжтой. Төрийн өмчит компаниудын тухай асуудлыг цаашид шийдвэрлээд ирэхээр бид аль компани ашигтай, аль нь ашиггүй ажиллаж байгааг хараад явна гээсн үг. Аль аль компани дээр олон улсын аудит оруулахаа мөн Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээд явна. Ашиггүй компаниудыг татан буулгах шийдвэрийг гаргаж, баялгийн санд аль компани ашиг бүрдүүлж байгааг нь иргэд хянаад явах юм. Тиймээс иргэн та И-Монголиа руу ороод хараад, хянаад яваарай. Хуримтлалыг иргэн шууд ашиглахгүй. Хуримтлалын дансанд хуримтлал цугларсаар байх болно.

-Оюутолгой компанитай холбоотой асуудал дээр та тайлбар өгөөч?

-Оюутолгойн татварын маргаантай асуудлаар Эрдэс баялгийн яамнаас ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ирэх онд татварын маргаантай холбоотой асуудлыг шийдээд явна.

-Стратегийн ордууд дээр цаашид төр 34 хувиа эзэмших шүү, АМНАТ-аар орлуулаад явах уу?

Стратегийн ордын 34 хувийг төр эзэмшинэ гэдэг дээр бид эрх зүйн орчноо сайжруулаад явах ёстой. Өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулдаг ч юм уу. Сая ураны төсөл дээр АМНАТ-ын таазыг чөлөөлсөн. Тэгэхээр төр менежментэд орохгүйгээр АМНАТ-аар орлуулах. Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулсан. Аль аль талдаа ашигтай байх ёстой. УИХ-аар хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцчихвэл тогтвортой ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх юм.

-Ганцмод-Гашуунсухайт дээр хөнгөглөлттэй үнээр нүүрс өгөх асуудал яригдаж байна?

-Ирэх долоо хоногт уг асуудал дээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ хийх асуудлыг хэлэлцэнэ. Дундын зуучлалгүйгээр ажиллах хүсэлтийг нөгөө талаас тавьсан учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
12 сар 20, 2024 15:13

Х�##�занбүргэдтэйг ашигл�##�танд оруулаад АМНАТ авч баялгийн санд төвлөрүүлэе.

Зочин
Зочин
12 сар 20, 2024 21:01

Хөгшчүүлийн 1072-ийг засгийн газар хуураад 1000000 төгрөгөөр авсандаа буцааж сая төгрөг аваад ХУВЬЦААГ НЬ ӨГӨӨЧЭЭ ЯМАР ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ? ХӨГШИН АМТАДЫГ ХУУРЧ ШҮҮРСЭН

Ххх
Ххх
12 сар 21, 2024 08:42

Чи үхвэл таарна

Холбоотой мэдээ

Back to top button