Гадаад мэдээ

Германд Зул сарын захад цугласан олон руу машинтай этгээд орж хоёр хүн амь үрэгдэн, 60 хүн бэртжээ

Германы Магдебург хотод байрлах Зул сарын захад баасан гарагийн /2024.12.20/ орой цугласан олон руу машинтай этгээд орж хоёр хүний аминд хүрч, 60 хүнийг бэртээжээ. Магдебург хот байрладаг Саксони-Анхальт мужийн дарга Райнер Хаселофф мэдэгдэхдээ нас барсан хүмүүсийн нэг нь бага насны хүүхэд байсан гэсэн юм.

Тэрбээр “Энэ бол Мадебург хот, Германы хувьд аймшигтай явдал байлаа” хэмээж зарим хүмүүс хүнд гэмтсэн тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр хэрэгтэн нь 50 настай, Саудын Арабаас хорь гаруй жилийн өмнө Германд цагаачилж ирсэн хүн аж. Хэрэгтэн Германы байнгын оршин суугчийн гэрчилгээтэй байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 21, 2024 13:18

Л�##�

Зочин
Зочин
12 сар 23, 2024 10:10
Reply to  Зочин

Баас хатавч өмхиййгээ тавихгүй.Алан хядагчдын үлдэгдэл

Холбоотой мэдээ

Back to top button