Л.Энх-Амгалан, П.Сайнзориг нар агуулга нь давхцсан “галтай” хуулиудаа нэгтгэх үү

Товч агуулга: УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар нэг өдрийн зайтайгаар ижил агуулга бүхий хуулийн төслүүд өргөн бариад байна. Гадаадаас ажилтан авах квот, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай. Эхнээсээ эсэргүүцэл дагуулж буй хуулиа нэгтгэх үү гэдэг асуулт үүсээд байна.
-П.Сайнзоригийн хуульд: Гадаад ажилтны тоог 108 мянгаас хэтрүүлэхгүй тул ҮАБ-д нөлөөлөхгүй-
2024.12.18-нд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл нар "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" хуулийн төслийг /линк/ өргөн барьсан.

Нэгт, 2025.01.01 хэрэгжиж эхэлбэл бүтэн нэг жилийн турш Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоог хязгаарлахгүй байх. Ялангуяа уул уурхай, газрын тос боловсруулахаас бусад салбарт квот тогтоохгүй гэжээ. Манай улсад жилд 20 орчим мянган гадаадын иргэний ажиллах хүчний квот тогтоосон байдаг. Энэ квотыг л өөрчилнө.
Ингэхдээ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 дэх хэсэг: "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно" гэж заалтын дагуух тоонд л барих аж.
Хоёрт, Нэг жилийн хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд цалингаас нь гадна жилд 15 гаруй сая төгрөг төлж байгаа. Үүнийг жижиг аж ахуй нэгжүүд дийлэхгүй.
-Л.Энх-Амгалангийн хууль: Гадаадаас ажиллах хүч авахдаа цахимаар хүсэлт гаргана. Ашигт малтмал, газрын тосноос бусад салбарыг квотгүй болгоно
2024.12.19-нд Монгол Улсын Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль"-ийг дараах байдлаар /линк/ шинэчлэн найруулахаар өргөн барьжээ.

Нэгт, Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж, чөлөөлнө.
Хоёрт, ЗГ-ын шугамаар зээл, буцалтгүй тусламжийн хүрээний ашигт малтмал, газрын тосны салбарт гадаад ажилтан ажилуулбал ЗГ ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлнө.
Гуравт, "Ажил олгогч ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй" гэх агуулгатай 23.4 дэх заалтыг хасахаар тусгажээ.
25.1.3.энэ хуулийн 22.4, 23.3, 23.4, 23.5.4-т заасан үүргээ биелүүлээгүй, тайлан мэдээг хуурамчаар гаргасан нь тогтоогдсон;
Дөрөвт, Хүчингүй болгох хэсгүүд: 23.9, 32.5, 32.6 дахь хэсэг
23.9 Энэ хуулийн 21.2, 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.4, 21.3.5-д заасан ажлын байрны ангилалд энэ хуулийн 23.4, 23.5.4-т заасан шаардлага хамаарахгүй.
- 21.2.Удирдах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:
- 21.3.1.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан;
- 21.3.2.Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн;
- 21.3.3.Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн;
- 21.3.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн;
- 21.3.5.хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтан;
32.5.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг ЗГ-ын шийдвэрээр хөнгөлж, чөлөөлж болно.
32.6.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж болно.
Харьцуулж үзвэл: Дээрх хоёр хуулийн төслийн аль алинд уул уурхай, газрын тос боловсруулах салбараас бусдад нь гадаад ажилтны тоог тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөх тухай багтжээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хуульд: 20 мянгаар хязгаарлагдаж буй гадаад ажилтны тоог 90 гаруй мянгаар нэмэгдүүлэх санааг илэрхийлж буй.
Тооцоолоход: Монгол Улс өнөөдрийн байдлаар 3.6 сая хүн амтай. Үүний нэг хувь нь 36 мянга гэж тооцвол гурван хувь нь 108 мянга болно.
Гадаад ажилтны тоог үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй буюу 108 мянгаас хэтрүүлэхгүй байх тухай тайлбарласан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн хуульд: Уул уурхайн салбар, банк санхүүгийн салбар, мэдээлэл технологийн салбарт гаднын ажиллах хүчний хязгаарыг хэвээр үлдээжээ. Харин эдийн засгийн 16 салбарт хязгаар тогтоохгүй байхаар тусгаж. Ингэхдээ зөвшөөрлөө бүх зөвшөөрлийг цахим хэлбэрээр авах зохицуулалт оруулжээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн тухайд Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан хуультай үзэл баримтлалын хувьд ижилхэн учраас өргөн барьсан хуулиа нэгтгэхэд татгалзах зүйлгүй гэх агуулгыг илэрхийлсэн.
Харин сайд Л.Энх-Амгалангийн тухайд энэ хуулийг бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар өргөн барих ёстой гэсэн байр суурьтай гэгдэж байна.
Манай улсад ажиллах хүчний хомстолд орчихсон бөгөөд одоогоор 35-40 мянган ажлын байр сул байгаа гэсэн мэдээлэл гаргаад байна. Ирэх жилээс 14 мега төсөл хэрэгжүүлээд эхэлбэл энэ тоо 280,000-д хүрнэ. Нөгөө талаар манай улсын гадаадад 208 мянган иргэн ажиллаж байгаа аж. Гэвч энэ хуулийг газар нутгаа харийнханд өгөх, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, улс төрийн санаатай өдөөн хатгалга хийж байна гэж үзэж эсэргүүцэгчид ч байна. Үүний тэргүүн эгнээнд МҮЭХ, Монголын Ардчилсан холбоо ТББ зэргээс мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаад буй юм.
Энэ хууль анх удаа хөндөгдөж байгаа юм биш. Өмнө нь хэд хэдэн удаа өргөн баригдаж байсан билээ.
2020 онд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 24.4-т “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш 14 хоногийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад улсаас ажилтан ажиллуулах зөвшөөрөл хүсэх эрхтэй” гэсэн өөрчлөлтөөр өргөн барьсан. Улмаар 2020 онд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн ч, хойшлуулсан. Цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааж эхэлсэн учраас хэлэлцэх ёстой цаг хугацаа нь биш гэж үзсэн. 2021 онд дахин хэлэлцэх гээд урагшаа яваагүй.
2021 онд Т.Аюурсайхан, 2017 онд Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хуулийн төсөл өргөн барьж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын эрлийз хурлийзууд том байнаа. ХУУЛЬ гаргана гэж томорч байна ш дээ
Хүрэл баатар иймэрхүү хууль оруулж ирж олон хэл амны бай болж УИХын суудлаа өгсөн гэдгийг эдгээр Сайнзориг , Энх амг*лан , Алдаржавхлан , Бат амг*лан , Батзүмбэрэл , Алтан шагай нар мэдэж байв*л зохино .Монголоос минь.тонилбол таарна .
Дэлхийн Улс төрийн байд�##� Хурцдм�##�, Дайн байлдаантай энэ үед Гадны Цагаач ажилчидыг замбараагүй оруулж ирэх Хууль оруулж байдаг, наад Цагаачидын дунд ямарч Бодол санаатай Этгээдүүд орж ирэхийг Хэн ч мэдэхгүй, Европ цагаачидад хилжж нээсэн одоо нээсэн Ха�##�гаа хааж чадахгүй Цагаачид нь ноцтой Гэмт хэрэг үйлдээд тухайн Улс орноосоо гарахгүй одоо Европчуудын толгойны өвчин болж байгаа үед манай Төр засаг Цагаачидад хил га�##�иа нээж өгнө гэдэг Төр засаг Улс орон Ард иргэдийнхээ Аюулгүй байд�##�д огт Анхаарахгүй байгаагийн илрэл
Нэг нь хятад хөрөнгө оруулагчтай MCS компани төлөөлөгч нөгөө нь нэр хүндээ �##�даад байгаа хууль шүүгчдийн с�##�барын з�##�уу х�##�аа болсон юугаа ч сайн ойлгоогүй байгаа туршлагагүй з�##�уу байна.
Нөгөө мундаг Босоо хөх монголынхонд энэ хужгийн эрлийзүүдийг барьж анхааруулаач амисгаануудаа
Хятадын тавиулууд юм аа даа
Ажиллах хүчний хомсдолд орлоо гаднаас ажилтан импортлоно гэж байхаар улс орны хөгжлйин ирэйдүй болсон хүн амын тоогоо өсгөх хувь хүний төлөвшил хүмүүжил мэдлэг чадвар боловсролыг дээшлүүлэх мэргэжилтэй чадварлага ажилтан бэлдэх бодлого хуулийн төсөл боловсруулж өргөн барьчих гишүүд �##�га уу , Аливаа Улс орны хөгжил дэвшилд шийдвэрлэх шийдврлэх хүчин зүйл бол яах аргагүй хүн амаа өсгөх бодлого байх ёстой,
Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг байхаа. Гадны ажиллах хүчин ажиллууж бхаар ц�##�ин хөлсийг дэлхийн жишигт ойртуулахад л гадагш гарсан монголчууд эх орондоо ирэх болно. Манай ахархан бодолтонгууд ц�##�ин нэмэхэд ифиляци болно гээд тэнэгтээд бдаг. Үйлдвэржилтийн бодлого идэвхтэй явуулах хэрэгтэй.
хуучин хуулиараа 20 мянга ханг�##�ттай л байна. хятадын гар хөлүүдийн санаа